БАНКНЫ АЖИЛЛАГЧДЫН ҮНЭНЧ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Keywords:
Сэтгэл зүйн үнэнч байдал, тууштай үнэнч байдал, Ёс суртахууны үнэнч байдал, Манлайлал, Цалин урамшуулал, Карьер хөгжил, Ажлын орчинAbstract
Ажилтнуудаа урт удаан хугацаанд тогтвор суурьшилтай, үнэнчээр ажиллуулах нь тухайн байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх, өөрийн өрсөлдөх давуу талыг нэмэгдүүлэх, байр сууриа бататгах үндэс суурь юм. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд байгууллагадаа урт удаан хугацаанд үнэнчээр ажиллах эрмэлзэлтэй ажилтан нь маш үнэ цэнэтэй болоод байна.
Ажилтны үнэнч байдал нь ажиллагчидаа удирдах асуудалд менежерүүдийн өмнө тулгардаг хамгийн гол бэрхшээлүүдийн нэг бөгөөд эрдэмтэн судлаачид байгууллагын гүйцэтгэл, үр ашигт ямар чухал болохыг харуулсан олон судалгааг төрөл бүрийн салбарт хийн нотолсоор байна. Энэхүү судалгаагаар Х банкны ажиллагчдаас санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа явуулж ажиллагчдын үнэнч байдалд нөлөөлж байгаа хүчин зүйлийг гаргахыг зорьсон.
Судалдгааны объектын хувьд манлайлал нь ажилтны ёс суртахууны үнэнч байдал болон тууштай үнэнч байдалд хамгийн ихээр нөлөөлдөг, ажлын таатай орчин, аюулгүй байдал, байгууллагын халуун дулаан уур амьсгал нь ажилтны үнэнч, тогтвортой ажиллахад эерэг нөлөөтэй бөгөөд ажилтны сэтгэл зүйн үнэнч байдалд хамгийн ихээр нөлөөлдөг болох нь батлагдсан. Мөн карьер өсөх боломж нь ажилтны сэтгэл зүйн үнэнч байдал болон тууштай үнэнч байдалд эерэг нөлөө үзүүлэх бөгөөд цалин урамшуулал нь ажилтны сэтгэл зүйн, тогтвортой болон ёс суртахууны үнэнч байдалд аль алинд нь эерэг сул нөлөө үзүүлсэн.