ЗЭЭЛИЙН ХУГАЦАА ХЭТРЭЛТИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ШАЛТГААН БА ФИНТЕК ХЭРЭГЛЭГЧИЙН ЗАРИМ ЗАН ТӨЛӨВ
Keywords:
Сэтгэл зүйн үнэлгээ, зээлийн эргэн төлөлтийн зан үйл, харилцагч, зээлдэгчAbstract
Энэхүү судалгааны өгүүллээр хувь хүний зээлээ эргэн төлөх зан үйлийг сэтгэл зүйн судалгаанд тулгуурлан таамаглах нь статистикийн хувьд боломжтой болохыг харуулах, мөн найдвартай, найдваргүй зээлдэгчийн сэтгэл зүйн онцлогийн ялгаатай байдлыг тодорхойлохыг зорилоо.
Шаардлагатай бичиг баримт, шалгуурыг хангаж чаддаггүйн улмаас санхүүгийн үйлчилгээг авч чадахгүйд хүрдэг иргэдэд боломж олгох, амьжиргааг нь дэмжих зорилгоор Монголд анх удаа сэтгэл зүй, зан төлөвт суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр хэрэглэгчийн өгөгдлийн санд тулгуурлан найдвартай, найдваргүй зээлдэгчдийн сэтгэл зүйн ялгааг тодорхойлох боломжтой болсон. Ялгаатай байдлыг тодорхойлохдоо хариуцлага, мөнгөнд хандах хандлага, өөрт ба бусдад хандах хандлага болон санхүүгийн шийдвэр гаргалт гэсэн сэтгэл зүйн хүчин зүйлсийг ашигласан болно.
Нийт 10,000 гаруй зээлдэгчийн сэтгэл зүйн тестийн үр дүнд хийсэн харьцуулсан судалгаа, статистик шинжилгээнээс бусдад биш өөрт найддаг, урьдаас бэлтгэн төлөвлөх чадвартай хүний зээлээ хугацаанд нь төлөх магадлал хугацаандаа зээлээ төлдөггүй хүнээс 30% өндөр, мөн найдвартай зээлдэгчид бусдыг гомдоох айдас өндөр бол харин найдваргүй зээлдэгчид ялагдах айдас илүү давамгай байна зэрэг үр дүн гарсан байна.