ДЭЛХИЙН УЛСУУДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ (Хөгжингүй, Хөгжиж буй, Хил доторх зах зээлтэй улсын жишээн дээр)

Authors

  • Т.Ууганбаяр МУИС, Эрдэнэт сургууль
  • Д.Оюу-Эрдэнэ МУИС, Эрдэнэт сургууль

Keywords:

Чанаргүй зээл, хөгжингүй зах зээл, хөгжиж буй зах зээл, хил доторх зах зээл, панел

Abstract

2009 онд орон сууцны үнийн хөөрөгдлөөс үүдэлтэйгээр банкны зээлийн эргэн төлөлт муудаж, чанаргүй зээлийн өсөлтөөс үүдэн дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал бий болж байсан түүхтэй.
Тиймээс бид чанаргүй зээлийн судалгааг хөгжингүй, хөгжиж буй, хил доторх зах зээлтэй улсуудын хувьд харьцуулан судалж, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон. Энэхүү судалгаандаа хөгжингүй зах зээлтэй 24 улс, хөгжиж буй шинээр гарч ирж буй зах зээлтэй 45 улс, хил доторх зах зээлтэй 36 улсыг хамруулан банк, санхүүгийн болон эдийн засгийн зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан. Мөн, зах зээлийн хөгжлийн түвшнгээс шалтгаалан нөлөөлөх хүчин зүйл нь ялгаатай эсэхийг тодорхойлох зорилгоор хөгжингүй зах зээлтэй 16 улс, хөгжиж буй зах зээлтэй 23 улс, хил доторх зах зээлтэй 10 улсын 2015-2019 оны банк, санхүүгийн болон эдийн засгийн зарим үзүүлэлтийг ашиглан панел үнэлгээний загвараар үнэлсэн. Үнэлгээнээс харахад хөгжингүй зах зээлтэй орны хувьд чанаргүй зээлд макро эдийн засгийн үзүүлэлт илүү нөлөөлдөг бол хөгжиж буй болон хил доторх эдийн засагтай улсын хувьд тухайн банкны өөрийн хөрөнгийн өгөөж чухал нөлөө үзүүлж байсан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Т.Ууганбаяр, & Д.Оюу-Эрдэнэ. (2023). ДЭЛХИЙН УЛСУУДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ (Хөгжингүй, Хөгжиж буй, Хил доторх зах зээлтэй улсын жишээн дээр). Journal of Business and Innovation, 7(1), 19–39. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1736