САНХҮҮ-ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Keywords:
балансын эдийн засгийн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүүгийн шинжилгээ, санхүү-эдийн засгийн шинжилгээAbstract
Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үр дүнд бэлтгэгдсэн санхүүгийн тайлангуудад тусгагдсан ихээхэн хэмжээний тоо мэдээг боловсруулж санхүүгийн тоо мэдээллийг хэрэглэгчдэд тайлбарлан ойлгуулах, эдийн засгий шийдвэр гаргахад нь тусалдаг чухал арга хэрэгсэл бол санхүүгийн шинжилгээ, түүний арга зүй юм. Санхүү, эдийн засгийн шинжилгээ нь эдийн засгийн тоо мэдээллийг хамрах хүрээ, цаг хугацаа, эрхлэн гүйцэтгэж буй этгээд зэргээс хамааран олон төрөл хэлбэртэй байхын зэрэгцээ хөгжлийн олон үе шатыг туулж дэлхийн улс орнуудын улс төр-эдийн засгийн онцлог, компанийн засаглал, НББОУС-ыг хүлээн зөвшөөрөх үйл явц, хэрэглэж буй нягтлан бодох бүртгэлийн загварын онцлог зэргээс шалтгаалан хэд хэдэн чиглэлээр хөгжиж байна.
Энэхүү өгүүлэлд манай улсад хөгжиж ирсэн санхүү, эдийн засгийн шинжилгээний төрөл хэлбэр, цаашдын чиг хандлагыг дэлхийн бусад улс оронд хөгжүүлж буй сүүлийн үеийн шинжилгээний төрөл чиглэл, хандлага, арга зүйтэй уялдуулан авч үзсэн болно.