ХУВЬЦААНЫ ДООГУУР ҮНЭЛЭЛТЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ШИНЖЛЭХ НЬ
Keywords:
Анхдагч зах зээлд хувьцаа гаргах, доогуур үнэлэлт, Нэрлэсэн үнэAbstract
Бидний судалгааны ажил нь Монголын хөрөнгийн биржийн (МХБ) анхдагч зах зээлд арилжаалагдсан хувьцаануудын (IPO) доогуур үнэлэлтийн зэргийг тодорхойлж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг уламжлалт санхүүгийн онолоор илрүүлэхэд оршино. IPO гаргасан бүх компанийн зах зээлийн мэдээлэл болон үнэт цаасны танилцуулга, санхүүгийн тайлан зэрэгт үндэслэн олон хүчин зүйлийн шугаман регрессийн загварыг ашигласан. Тооцооллын үр дүнд хувьцааны доогуур үнэлэлтийн зэрэг МХБ-н хувьд 8.86% байгаа ба нэрлэсэн үнэ, арилжааны хоцролт, IPO-н өмнөх үеийн хөшүүрэг зэрэг нь доогуур үнэлэлтэд сөрөг нөлөөтэй гарсан нь олон улсын судлаачдын судалгааны үр дүнтэй ижил байна. Мөн уул уурхай, боловсруулах салбарын хувьд хамаарах хувьсагчтай сөрөг хамааралтай байгаа нь тус салбарын компаниудын хувьд доогуур үнэлэгдэх явдал ажиглагдахгүй байгаатай холбоотой.