КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ҮНЭ БА САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ОЮУНЫ КАПИТАЛЫН ҮР АШИГ НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Б.Болор МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Алтан-Эрдэнэ МУИС, Бизнесийн сургууль
  • М.Эрдэнэбат МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

оюуны капиталын үр ашиг, оруулсан капиталын үр ашиг, хүмүүн капиталд оруулсан хөрөнгийн үр ашиг, оюуны капиталын бусад хэсэгт оруулсан хөрөнгийн үр ашиг

Abstract

Компанийн зах зээлийн үнэлгээ болон эзэмшигчдийн өмчийн дансны үнийн зөрүү их байгаа шалтгаан нь санхүүгийн тайланд оюуны капитал, биет бус хөрөнгийг бүрэн илэрхийлж чадахгүй байгаатай холбоотой гэж судлаачид үздэг. Бид оюуны капиталын үр ашиг нь компанийн хувьцааны үнэ ба санхүүгийн зарим үзүүлэлтүүдэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлохоор хоёр таамаглал дэвшүүлэн МХБ-д 2005 оноос хойш IPO гаргаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа 23 компанийн санхүүгийн тайлангийн мэдээлэл болон хувьцааны ханшийн мэдээллийг ашиглан санамсаргүй нөлөөний болон тогтмол нөлөөний аргаар тооцоолол хийлээ. Бидний энэхүү ажлын үр дүнд оюуны капиталын үр ашиг нь хувьцааны үнэд төдийлөн нөлөөгүй байна. Харин оюуны капиталын үр ашиг, тухайлбал хүмүүн капиталд оруулсан хөрөнгийн үр ашиг нь компанийн нийт хөрөнгийн өгөөж, өөрийн хөрөнгийн өгөөжид эерэг нөлөөтэй нь харагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Б.Болор, Б.Алтан-Эрдэнэ, & М.Эрдэнэбат. (2023). КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ҮНЭ БА САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДЭД ОЮУНЫ КАПИТАЛЫН ҮР АШИГ НӨЛӨӨЛӨХ НЬ. Journal of Business and Innovation, 8(2), 69–82. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1730