ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ДОТООД МАРКЕТИНГИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Authors

  • Г.Урандэлгэр МУИС, Бизнесийн сургууль
  • Ч.Батбаатар МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Сүндарь МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Дотоод маркетинг, ажилчдын сэтгэл ханамж, үүрэн телефоны оператор

Abstract

Энэхүү судалгааны ажлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны операторууд болох Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компанийн үйлчилгээний ажилчдын сэтгэл ханамжид байгууллагын дотоод маркетингийн нөлөөллийг тодорхойлон гаргасан. Ажилчдын сэтгэл ханамжид дотоод маркетингийн хүчин зүйлс болох урамшуулал (мөнгөн, мөнгөн бус), эрх мэдэл, сургалт хөгжил, удирдлага ажилчдын хоорондын харилцаа гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд дээрх үзүүлэлтүүд эдгээр үүрэн телефоны оператоуудын үйлчилгээний ажилчдад хэрхэн нөлөөлж буйг энэхүү судалгааны үр дүнгээр тодорхойлон гаргасан. Судалгааг санамсаргүй түүврийн арга ашиглан авсан бөгөөд нийт 250 ажилтныг судалгаандаа хамруулж, SPSS болон Smart PLS 3.3 программуудыг ашиглан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн. Судалгааны асуулгаар үйлчилгээний ажилчдын хүн ам зүйн үзүүлэлт болон аль үүрэн телефоны компанид ажилладаг, ажилласан жилийн туршлага нь тухайн хийж буй ажилдаа хэр сэтгэл ханамжтай байдаг, үүнд хэрхэн нөлөө үзүүлж буйг судалсан болно. Судалгааны үр дүнд ажилтанд чиглэсэн сургалт хөгжил, тухайн ажилтанд олгосон эрх мэдэл нь сэтгэл ханамжтай ажиллахад гол үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн урамшуулал нь ажилтны сэтгэл ханамжид нөлөө үзүүлээгүй болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-07

How to Cite

Г.Урандэлгэр, Ч.Батбаатар, & Б.Сүндарь. (2023). ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ДОТООД МАРКЕТИНГИЙН ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 8(2), 56–68. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1729