МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Keywords:
Бизнесийн ёс зүй, бизнесийн харилцаа, бизнесийн харилцааны эхлэл, өсөлт, тогтворжилт, уналтын үе шатAbstract
Энэ зууны эхээр гарсан бизнесийн луйвар, дуулиант хэргүүдээс үүдэн бизнесийн ёс зүйн асуудлыг улс орнууд төрийн бодлогын түвшинд авч үзэх шаардлага тулгарсан төдийгүй олон улсын байгууллагууд хүлээсэн үүргийнхээ хүрээнд зайлшгүй авч үзэх асуудал нь болсон байна. Энэхүү судалгааны өгүүлэл нь бизнесийн ёс зүй (business ethics)-ийн талаарх онолын үндэслэл, судалгааны арга зүйг судалж, онол арга зүйн судалгаанд үндэслэн Монголын бизнес эрхлэгчдийн бизнесийн харилцааны ялгаатай үе шат (эхлэл, өсөлт, тогтворжилт, уналт) дахь бизнесийн ёс зүйн түвшин хийгээд бизнес эрхлэх нийтлэг зан төлөвийн онцлогийг тодорхойлохыг гол зорилгоо болгов.
