ЭНТРЕПРЕНЕР ИХ СУРГУУЛЬ: ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЭНТРЕПРЕНЕР ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Authors

  • Д.Батцэцэг ХҮИС
  • Н.Батдэлгэр МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Энтрепренершип, энтрепренер их сургууль, энтрепренер болох зорилго

Abstract

Их сургууль энтрепренершип чиг баримжаатай хөгжихөд багш нар гол тоглогч байдаг. Энэ утгаараа их сургуулийн багш нарын энтрепренер болох зорилго, зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах, судалгааны үр дүнд тулгуурлан оновчтой бодлого зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг. 
Энэхүү судалгаа нь МУ-ын их сургуулиудын багш нарын энтрепренер болох зорилгод нөлөөлөх сэтгэлзүйн болон эдийн засгийн хүчин зүйлсийг судласан бөгөөд нийт 16 сургуулийн 371 багш судалгаанд оролцсон. Судалгаагаар багш нарын энтрепренер болох зорилгод сэтгэлзүйн болон эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөлөл, шууд болон шууд бус хамаарлын шинжилгээний үр дүнг харуулахыг зорьсон. Их сургуулийн багш нарын энтрепренер болох зорилгод энтрепренершипт хандах хандлага, зан төлвийн хяналт, нийгмийн хэм хэмжээ шууд нөлөөлж байгаа үр дүн гарсан. Харин эдийн засгийн үзүүлэлтийн нэг болох хүлээгдэж буй үр өгөөж нь хандлага, зан төлвийн хяналтыг нэмэгдүүлэх замаар энтрепренер болох сэдэлд нөлөөлж байсан. Энэ үр дүнгээс багш нарын энтрепренер болох зорилгыг сэдэлжүүлэхийн тулд тэдний хандлага, зан төлвийг гүйцэтгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь харагдсан. Мөн судалгаагаар багш нарын энтрепренершип үйл ажиллагаанд оролцоход саад болж байгаа хүчин зүйлсийг тодруулахад “урамшуулалын систем сул”, “санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай” гэсэн үзүүлэлт хамгийн их санал авсан болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-03

How to Cite

Д.Батцэцэг, & Н.Батдэлгэр. (2023). ЭНТРЕПРЕНЕР ИХ СУРГУУЛЬ: ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ЭНТРЕПРЕНЕР ЗОРИЛГЫГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 8(1), 68–99. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1719