МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ САЛБАРТ САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ ТҮҮВЭР
Keywords:
мөнгө угаах, сэжигтэй гүйлгээ, эдийн засгийн гэмт хэрэг, санхүүгийн шинжилгээ, ФАТФAbstract
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг 2019 онд үнэлж Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-нд оруулсан нь нийгэм, улс төрд дуулиан шуугиан дагуулаад зогсохгүй эдийн засаг, гадаад харилцаанд эрсдэл үүсгэсэн. Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийгдсэн судалгааны ажил нь мөнгө угаахтай тэмцэх ажлын цар хүрээ, түүний эдийн засаг болон бусад салбарт үзүүлэх нөлөө, мөнгө угаалтын хэмжээ, технологийн хөгжилтэй холбоотойгоор үүсэж болзошгүй мөнгө угаах эрсдэлүүд болон мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх сэдвийн хүрээнд бичигдсэн байна.
Мөнгө угаах гэмт хэрэг нь далд эдийн засгийг бий болгож, авлигын үндэс суурь болохын зэрэгцээ улс орны эдийн засаг, улсын төсөвт сөргөөр нөлөөлдөг байна. Мөнгө угаах гэмт хэрэг нь нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үйлдэгддэг учраас нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн шинжилгээний чиглэлээр мөнгө угаахтай холбоотой судалгааны ажлуудын эрэлт бий болж байна. Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудын талаар тойм дүгнэлт хийсэн болно. Цаашид энэ төрлийн ажил гүйлгээ компанийн санхүүгийн ажил гүйлгээ, нягтлан бодох бүртгэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлах болно.