Банкны цахим үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ
Keywords:
цахим үйлчилгээ, e-SQ аргачлал, арилжааны банк, харилцагч, үйлчилгээний чанарAbstract
Энэхүү судалгааны ажлаар Орхон аймгийн арилжааны банкнуудын цахим үйлчилгээний чанарыг үнэлж, үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй 7 банкны харилцагчдыг түүвэрлэн асуулга судалгаа авч, цахим үйлчилгээний чанарыг тодорхойлох e-SQ аргачлал ашиглан чанарын үнэлгээ хийлээ. Цахим үйлчилгээний чанарт банкны техникийн болон үйл ажиллагааны хүчин зүйлс нөлөөтэй эсэхийг хүчин зүйлийн шинжилгээгээр тодорхойлсон. Харилцагчид банкнуудын цахим үйлчилгээний чанарыг “сайн” гэж үнэлсэн ч анхаарах нийтлэг
асуудлууд байгааг судалгааны үр дүн харуулж байна. Хүчин зүйлсийн шинжилгээгээр банкны цахим үйлчилгээний чанарт найдвартай байдал, хариуцлагатай байдал, зохион байгуулалт, үр ашиг, хэрэглэгчийн үнэнч байдал нөлөө үзүүлдэг болохыг тодорхойлсон.