ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ: ПОСТ-СОЦИАЛИСТ ЗАРИМ УЛСУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР

Authors

  • Д.Одбилэг МУИС, Бизнесийн сургууль https://orcid.org/0000-0001-7036-6882
  • М.Цэвэлмаа МУИС, Бизнесийн сургууль
  • Э.Номинзаяа “БИ ДИ СЕК” ҮЦК

Keywords:

хувьцааны зах зээл, хөгжлийг тодорхойлох индикатор, 4 хэмжээст загвар, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил

Abstract

Монгол Улсын хувьцааны зах зээлийн хөгжлийн түвшинг ижил хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн /пост-социалист орнууд/ Болгар, Казахстан, Литва, Унгар, Украйн, Чех зэрэг орнуудтай харьцуулан тодорхойлох, хувьцааны зах зээлийн хөгжлийг үнэлэх үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан болно. Үр дүн нь эдгээр улсуудын хувьцааны зах зээлийн ялгаатай байдлыг харуулж байна. Тухайлбал Казакстан, Унгар, Болгар зэрэг улсуудын хувьцааны зах зээл нь өндөр хөгжсөн байгааг судалгааны үр дүнгээр харуулж байна. Тэдний хөгжлийн үзүүлэлтийн
давуу тал нь зах зээлийн тогтвортой байдал бөгөөд Унгар улс зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөр байгаа бол хүртээмжтэй байдлаараа Болгар, Казакстан зэрэг улсууд өндөр үзүүлэлттэй байна.
Монгол Улс хэдийгээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд 30 гаруй жил өнгөрсөн ч хувьцааны зах зээлийн хөгжил бусад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас мөн адил шилжсэн улсуудтай харьцуулахад сул байна. Үүнд зах зээлийн хэмжээ хэт бага байгаа нь шууд нөлөөлж байна. Харин зах зээлийн хүртээмжтэй байдал харьцангуй сайн байна.
Цаашид зах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашигт байдлыг сайжруулах нь хувьцааны зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх хандлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-03

How to Cite

Д.Одбилэг, М.Цэвэлмаа, & Э.Номинзаяа. (2023). ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ: ПОСТ-СОЦИАЛИСТ ЗАРИМ УЛСУУДЫН ЖИШЭЭН ДЭЭР. Journal of Business and Innovation, 8(1), 16–30. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/1715