Монголд Цанид, Чойрын сургалт үүсэж хөгжсөн түүхийг үечлэх асуудалд

Authors

  • М.Отгонбаяр
  • С.Янжинсүрэн
  • Н.Мөнхцэцэг

Keywords:

Монголын гүн ухаан, цанид, чойрийн сургалт, мэтгэлцээн. Наландар

Abstract

Монголын түүхэнд бурхны шашин гурвантаа дэлгэрсэн бөгөөд хожуу дэлгэрэлтийн үед бурхны шашин хөгжлийн өндөр түвшинд хүрч “Монголын буддизм” гэх тодотголыг буй болгосон нь буддын их таван ухааны нэг болох “учир шалтгааны ухаан” үүсэж хөгжсөнтэй салшгүй холбоотой. “Учир шалтгааны ухаан” хэмээх нэрийн дор Энэтхэгийн мэргэд гүн ухаан, сэтгэл судлал, логик-эпистемологи зэрэг салбарын нөлөө бүхий онолыг боловсруулжээ. Тэдгээр сэтгэгчдийн баталсан онолын хүрээнд Төвөдийн сэтгэгчид дүн шинжилгээ хийх мэтгэлцээний аргазүйг боловсруулжээ. Энэ нь аргазүйгээр боловсорсон Монгол мэргэд буддын гүн ухааны гүнзгий ойлголт, асуудлуудыг тал бүрээс нь судлан олон боть сүмбум бүтээсэн нь учир шалтгааны ухаан нэн дэлгэр хөгжиж байсан нэгэн баримт болно. Өнөөдрийг хүртэл энэ нь Төвөд, Монголын цанид чойрын сургуулиудын боловсролын бүтцийн нэг хэсэг нь байсаар ирсэн бөгөөд буддын гүн ухааныг ойлгох түлхүүрүүдийн нэг юм. Монголын бурхны шашны түүхэнд үечлэл хийсэн эрдэмтэд нэлээдгүй байгаа ч, цанид, чойрын түүхийг тухайлан судалсан нь ховор байна. Эл сэдвийг түүхэн сурвалжийн мэдээнд тулгуурлан үечилж авч үзсэн болно.

Downloads

Published

2026-05-01