Авлига ба шударга ёсны үнэлэмж: зөрчил, танин мэдэхүйн хариу үйлдэл

Authors

  • Ц.Нямсүрэн
  • Ө.Өсөхбаяр

Keywords:

Улс төр, эрх мэдэл, нийгмийн бүлэг, үнэлэмжийн хямрал, когнитив зөрчил, ёс суртахууны релятивизм, институтийн хямрал, улс төрийн идэвхгүй байдал, системийн шударга бус байдал.

Abstract

Төрт улсуудын засаглал, нийгмийн бүтцэд хохирол учруулдаг авлига хэмээх үзэгдлийг тайлбарладаг институт, эдийн засаг, соёл, сэтгэл зүйн янз бүрийн онол, арга зүй бий. Энэхүү өгүүлэлд авлига нь хувь хүний шударга ёсны үнэлэмжид хэрхэн хямрал үүсгэж, улмаар нийгмийн амьдралд ямар зөрчил, гажуудлыг бий болгодгийг когнитив диссонанс буюу когнитив зөрчлийн онолын үүднээс шинжлэх болно. Ингэхдээ авлигын хор уршгийн талаарх сэтгэгч, философичдын үзэл санаа, анхааруулгыг авч үзэн, ёс суртахууны болон нийгмийн өргөн хүрээтэй үр дагаврыг тайлбарлаж, үнэлэмжийн зөрчлийг даван туулах танин мэдэхүйн хариу үйлдлийн хэлбэрүүдийг тодорхойлохыг зорив.

Downloads

Published

2026-05-01