Эсийн хуваагдлын урвалын магадлал, стохастик симуляци
DOI:
https://doi.org/10.22353/physics.v18i397.817Abstract
Бүх амьд организмын амьдран тогтнох үндэс эсийн хуваагдал, түүний нарийн зохицуулга байдаг. Эсийн хуваагдлын бүхий л хугацааны туршид циклин-CDK хос уургууд бусад уургуудын хооронд харилцан үйлчлэлд орж, уургуудийн концентрацийн өөрчлөлтөөр эсийн хуваагдах үйл явц өрнөдөг. Зохицуулга алдагдвал хорт хавдар, удамшлын өвчин үүсэх шалтгаан болдог байна. Эсийн хуваагдлын зохицуулгын туршлагын болон онолын судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Бид эсийн хуваагдлын G,->S шилжилтэнд оролцох уургуудын харилцан үйлчлэлд санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийг тооцох симуляци хийлээ. Шилжилтэнд СусЕ (СусЕ, Cyclin Е'), CDK2 (CDK2, Cyclin dependent kinas 2), CDC25 уургууд оролцох бөгөөд эдгээр уургуудийн хооронд явагдах нийт 14 урвалын магадлалыг бичив. Урвалуудаас хэдий хугацаанд, аль урвал явахыг Монте Карло аргаар санамсаргүй тоонуудаар сонгож олно. Уураг тус бүрийн концентрацийг Ω параметрийн тусламжтайгаар молекулын тоо ширхэгт хөрвүүлж, төлөвийн өөрчлөлтийн вектороор молекулуудын тооны өөрчлөлтийг олно. Энэ алгоритмаар Matlab, Fortran програмууд дээр код бичиж бодлоо. Энэхүү бодолтонд молекулуудын тооны өөрчлөлт нь Ω параметрийн бага утганд үед санамсаргүй хүчин зүйлийн нөлөө их, харин их утганд ялангуяа Ω=200 үед санамсаргүй хүчин зүйлийн нөлөө бага бөгөөд динамик загварын шийдтэй төстэй болж байлаа. СусЕ уураг задрах, CDC25 уураг задрах, хоёр фосфортой CDC25 уураг задрах урвалын явагдах магадлал бага байсан учраас хасаж бодуулав. Эндээс харвал урвалын магадлал хэдий бага боловч эдгээр урвал эсийн хуваагдалд чухал нөлөөтэй болох нь харагдаж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.