Хөрсөн Дэх Химийн Элементүүдийн Агуулгыг Тодорхойлох Атомын Спектроскопийн Аргуудын Харьцуулсан Судалгааны Үр Дүнгээс

Authors

  • Бямбасүрэн Ц ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Отгонтуул Ц ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Энхзул Б ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Шабанова Е.В ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Васильева И.Е ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, Эрхүүгийн Геохимийн Хүрээлэн
  • Цэдэнбалжир Д ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори
  • Хүүхэнхүү Б ШУА, Физик Технологийн Хүрээлэнгийн Атомын Спектроскопийн лаборатори

DOI:

https://doi.org/10.22353/physics.v23i455.810

Keywords:

атомын спектроскопи, макро, микро элемент, өнгөн хөрс, Улаанбаатар

Abstract

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс цуглуулсан 70 орчим өнгөн хөрсний дээжинд Si,
Al, Fe, Ca, Mg, Na, K, P, S, As, B, Ba, Bi, Cd, Co, Cu, Cr, Ni, Mn, Li, F, Pb, Zn, Ge, Tl,
Hg, Se-ийн нийт ба биологийн идэвхит хөдөлгөөнт агуулгуудыг атомын
флоуресценцийн спекроскопи (АФС), атомын цацаргалтын спектроскопийн нуман
атомчлалын аргууд (i-АЦС(суваг), ii-АЦС(үлээлгэх)), атомын цацаргалтын спектроскопийн
дөлийн фотометрийн арга (АЦС(дөлийн фотометр)) ба атомын цацаргалтын
спектроскопийн индукцийн холбоост плазмын арга (АЦС(плазм)), атомын шингээлтийн
спектроскопийн дөлөн атомчлалын (АШС(дөл)) аргуудаар тодорхойлсон. Химийн
задаргаа болон атомын спектроскопийн хэмжилтийн үнэмшлийг хөрсний дээжүүдийн
давтан хэмжилт, БИЛ-1, БИЛ-2, ЗУА-1, ЗУК-1, ЗУК-2, ЦХ-1 зэрэг стандарт загварын
дээжүүдийн шинжилгээгээр хянасан. Үр дүнгийн нарийвчлалыг арга хоорондын
корреляцийн коэффициентээр тооцсон. Макро ба микроэлементүүдийг тодорхойлсон
арга хоорондын хамаарал бүх судлагдсан элементүүдийн хувьд маш сайн буюу 0.55-
0.99 байлаа. Атомын спектроскопийн тухайн аргын онцлог, хөрсөн дэх химийн
элементүүдийг илрүүлэх доод хязгаар, элементүүдийн атомчлагдах шинж чанар
болон хөрсөнд агуулагдах элементүүдийн хэмжээ, дээжийг химийн задлан
шинжилгээнд бэлдэх зэргээс хамааруулсан атомын спектроскопийн аргуудын
харьцуулалтыг хийн хөрсөн дэх макро ба микро элементүүдийн агуулгыг
тодорхойлох аргазүйн бүдүүвчийг боловсруулсан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-15

How to Cite

Ц, Б., Ц, О., Б, Э., Е.В, Ш. ., И.Е, В. ., Д, Ц., & Б, Х. (2022). Хөрсөн Дэх Химийн Элементүүдийн Агуулгыг Тодорхойлох Атомын Спектроскопийн Аргуудын Харьцуулсан Судалгааны Үр Дүнгээс. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 23(455), 144. https://doi.org/10.22353/physics.v23i455.810

Issue

Section

Research article