Лазерийн Удирдлагат Халуун Цөмийн Нэгдэл Явагдах Зайлшгүй Нөхцөлийн Онолын Тооцоолол ба Түүний Үндсэн Параметрүүдийн Хамаарал
DOI:
https://doi.org/10.22353/physics.v23i455.794Keywords:
даралт, температур, нягт, энерги, чадалAbstract
Лазерийн удирдлагат халуун цөмийн нэгдэх урвалын хурд температураас хамаарах
хамаарал, лазерийн үйлчлэлээр плазмын температур, ионуудын хурд, концентраци
зэрэг физик хэмжигдэхүүнүүд лазерийн цацрагийн энерги, чадал, эрчимээс хэрхэн
хамаарч байгааг онолын тооцоолол, загварчлалын аргаар судлаж үзлээ. Хөнгөн
элементийн цөмүүд 108 - 109К температуртай плазмд хувирсан үед тэдний нэгдэх
урвал маш бага хугацаанд эрчимтэй явагдах нөхцөл нь бүрддэг. Судалгааны
тооцооллоор бол лазерийн цацрагийн импульсын энерги нь 1-8 МЖ, чадал нь 1015 -
1018 Вт, эрчим нь 1019-1022 Вт/см2 байхад дээр дурдсан өндөр температуртай
плазмыг гарган авч болохоор байна. Ийм температурын үед даралт хэдэн зуун
мегабараас хэдэн арван гигабарт хүрч плазм дотор байгаа цөмийн түлшийг өөрөөр
хэлбэл дейтери ба тритийн холимогийг 90-300 г/см3 нягттай болтол адиабатаар шахаж
агшаах боломжтой болж байна. Ийм даралтын үйлчлэлээр 1нс-10пс хугацаанд
адиабатаар агшсан хийн холимогийн ( цөмийн түлшний) температур 108 -109К хүрэх
агшинд хөнгөн элементийн халуун цөмүүд цөмийн түлхэх хүчийг ялан давж
хоорондоо нэгдэх урвал эрчимтэй явагдах нөхцөл бүрдэж байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.