Хуурайшилтаас үүдэлтэй цөлжилтийн тэлэлтийг нарны цацрагийн горимоор тайлбарлах

Authors

  • Далхсүрэн Ж Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v25i478.218

Keywords:

цацраг шингээлт, альбедо

Abstract

Цөлжих процесс нь олон янзын хүчин зүйлээс хамаарч байгаа бөгөөд эдгээр хүчин зүйлийн нэг нь хуурайшилт юм. Хуурайшилтад бодитоор нөлөөлдөг олон хүчин зүйл байх боловч тэдгээрээс голлох нөлөөлөгч хүчин зүйл нь нь манай дэлхийн агаар мандалд мөн газрын гадарга дээр явагдаж буй нарны цацрагийн олон талт процесс, үзэгдлүүд гэдэг нь тодорхой юм.Тодруулбал,нарны цацраг агаар мандал руу нэвтрэн орох агшинд түүнээс ойх, агаар мандал руу нэвтрэн орсны дараа саринах, шингэх зэрэг олон янзын процесс явагддаг. Мөн агаар мандалыг нэвтэрч газрын гадаргад
шууд ирж буй шулуун цацраг газрын идэвхитэй гадаргаас ойх, гадаргад нэвчих, шингэх зэрэг олон процесс, үзэгдлүүд нэгэн зэрэг явагддаг. Иймээс цацрагийг хамгийн их шингээх чадвартай,мөн ойлгох чадвар муутай хийнүүдийг сонгон авч тэдгээрийн цацраг шингээлт, альбедо дээр тулгуурлан сүүлийн үед эрчимтэй явагдаж буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, түүнээс үүдэлтэй цөлжилтийн тэлэлтийг тайлбарлах шаардлага тавигдаж байна.
PACS numbers: 33.22Ea, 33.20Fb,33.20N

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-02-25

How to Cite

Ж, Д. (2022). Хуурайшилтаас үүдэлтэй цөлжилтийн тэлэлтийг нарны цацрагийн горимоор тайлбарлах. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 25(478), 142–147. https://doi.org/10.22353/physics.v25i478.218

Issue

Section

Research article