Хөрсөн дэх зэсийн бохирдлыг электрокинетикийн нөхөн сэргээлтийн аргаар бууруулах судалгаа

Authors

  • Жажинжав Ё МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
  • Очирхуяг Б МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
  • Болормаа О МУИС, ШУС, Байгалийн ухааны салбар, Химийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v28i510.655

Keywords:

хөрсний бохирдол, электрокинетик, нөхөн сэргээлт, хүнд металл, зэс, үйлдвэрийн бүс

Abstract

Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хөрсний бохирдол ихээр
үүсч байна. Иймд хөрсний бохирдлыг бууруулах судалгааг зайлшгүй хийх
шаардлагатай бөгөөд энэ нь экологийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой.
Хөрсний бохирдлыг физик, хими, биологийн хэд хэдэн аргуудаар бууруулдаг ба
эдгээрээс электрокинетик (ЕК)-ийн нөхөн сэргээлтийн арга нь хөрсөн дэх органик,
органик биш бохирдлыг бууруулах боломжтой, технологийн хувьд хялбар, өртөг
багатай, цаг хугацаа бага зарцуулдаг зэрэг давуу талтай. Энэхүү судалгааны ажлын
гол зорилго нь зэсээр бохирдсон хөрсний бохирдлыг электрокинетикийн нөхөн
сэргээлтийн аргаар бууруулахад оршино. Судалгааны ажлын хүрээнд “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-ны үйлдвэрийн бүсийн хөрснөөс 0-100 см гүний зүсэлт хийж, үе бүрээс
хөрсний дээж авч бохирдлын үнэлгээ хийсэн. Элементийн анализаар өнгөн (0-20 см)
хөрсөн дэх Cu, As-ийн агуулга тус бүр 7619, 85.13 мг/кг байгаа нь Монгол улсын
хөрсний чанарын стандарт (MNS5850:2008)-ын хортой агууламжаас Cu-15, As-3
дахин өндөр агуулгатай байсан. Харин 21-100 см-ийн гүний хөрсөн дэх хүнд
элементийн агуулга тус стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага агуулгатай
илэрсэн. Хөрсөн дэх Cu-ийн агуулгыг ЕК-ийн нөхөн сэргээлтийн аргаар бууруулах
судалгааг хийхдээ 10 В тогтмол хүчдэлийн үед, хоёр ялгаатай электродын байршил
бүхий реакторт, H2O болон 0.1M NaCl-ийн электролит уусмалуудыг ашиглан
электролизыг явуулсан. Туршилтаар хөрсний хоёр талд электродын үүртэй, 0.1 М
NaCl-н электролит уусмал бүхий реакторын хөрсөн дэх Cu-ийн агуулга анод орчимд
48 %-иар, As, Mo-ны агуулга катод орчимд тус бүр 64, 60 хүртэл хувиар буурсан
үзүүлэлттэй гарсан. Иймд хөрсөн дэх Cu-ийн бохирдлыг электрокинетикийн нөхөн
сэргээлтийн аргаар бууруулах бүрэн боломжтойг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Ё, Ж., Б, О., & О, Б. (2022). Хөрсөн дэх зэсийн бохирдлыг электрокинетикийн нөхөн сэргээлтийн аргаар бууруулах судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 28(510), 32–37. https://doi.org/10.22353/physics.v28i510.655

Issue

Section

Research article