Монгол улсад тохиромжтой цөмийн сургалт, судалгааны реакторын голомтын дизайны судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v30i527.647Abstract
Монгол улс анхны цөмийн судалгааны реакторыг эмнэлгийн зориулалттай цацраг идэвхт изотоп үйлдвэрлэх, шаардлагатай хүний нөөцөө бэлтгэх зориулалттай ашиглахаар төлөвлөж байна. Уг судалгааны реакторын техникийн үзүүлэлт ямар байх асуудал дээр эрдэмтэн судлаачид болон шийдвэр гаргагчид нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Эрдэмтдийн зүгээс чадлын хувьд дунд төвшний реактор манай улсад илүү тохиромжтой гэсэн өнцгөөс харж байгаа бол шийдвэр гаргагчдын хувьд реакторын үнэ ханш өндөр үнэтэй болно гэсэн байр суурьтай байдаг. Энэхүү судалгааны ажлаар реакторын техникийн үзүүлэлтийг харьцуулсан гурван өөр түлш бүхий, чадлын хувьд ялгаатай судалгааны реакторуудын дизайны судалгааг хийж, реакторын чадлаас хамаарч судалгааны реакторын хэрэглээ, ашиглалт хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулахыг зорьсон.
PACS numbers: 28.50.Dr, 28.41.Ak
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.