Монгол төгрөгийн бактерийн нийт тоог ионжих цацрагын аргаар бууруулах боломж

Authors

  • Түвшин Б МУИС, ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Эрдэмбилэг Д МУИС, ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Мөнхбат Б МУИС, ХШУИС, Хими биологийн инженерчлэлийн тэнхим
  • Чинзориг Р МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v29i518.1221

Keywords:

мөнгөн дэвсгэрт, бактери, гэдэсний бүлгийн бактери, ионжуулах цацраг

Abstract

Энэхүү судалгааны хүрээнд бид Монгол төгрөгнд агуулагдаж байгаа нийт бактерийн
тоог тодорхойлж улмаар ионжих цацрагаар үйлчлүүлэн бактерийн бохирдолыг
бууруулах боломжийг судаллаа. Судалгаанд ашигласан мөнгийг дэлгүүр, эмийн сан,
банк, цайны газар зэрэг нийт 7 газраас нийт 196 дэвсгэртийг 2019 оны 1-4 сарын
хугацаанд санамсаргүйгээр цуглуулан авч ашигласан. Мөнгөн дэвсгэртийг эргэлтэд
орсон хугацаагаар нь 2013 оноос өмнө ба дараа гэсэн 2 бүлэг болгон авч үзлээ. Эхний
бүлэгт агуулагдах нийт бактерийн тоо 267.7±80.6 байсан бол хоёрдугаар бүлэг буюу
харьцангуй шинэвтэр мөнгөн дэвсгэртүүдэд 77.6±47 байлаа. Хуучирсан мөнгөн
дэвсгэртүүд нь сүүлд хэвлэгдэн эргэлтэд орсон төгрөгөөс 3.4 дахин их бактерийн
бохирдолтой байна. Бактерийн тоог бууруулах зорилгоор рентген цацруулагчийг
200Gy, 400Gy хэмжээгээр, UV-A гэрлээр 22.5mJ/cm², 45mJ/cm², 90mJ/cm², 180mJ/cm²,
360mJ/cm² хэмжээгээр тус тус үйлчлүүлж туршив. Туршилтын үр дүнд UV-A гэрлийн
180mJ/cm², 360mJ/cm² цацрагын тун бактерийн нийт тоог 93.5% ба 98% тус тус
бууруулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-10-13

How to Cite

Б, Т., Д, Э., Б, М., & Р, Ч. (2022). Монгол төгрөгийн бактерийн нийт тоог ионжих цацрагын аргаар бууруулах боломж. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 29(518), 94–97. https://doi.org/10.22353/physics.v29i518.1221

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)