Mg0.9Ca0.1Fe2O4 нэгдлийн гарган авах арга ба түүний соронзон шинж чанарт үзүүлэх нөлөө

Authors

  • Chun Feng Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • Цогбадрах Н МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Төгс О Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • Хашчулуун Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • Сангаа Д ШУА, Физик технологийн хүрээлэн

DOI:

https://doi.org/10.22353/physics.v28i510.645

Keywords:

Рентген дифракц, Дулааны боловсруулалт

Abstract

Хатуу төлөвийн урвалын аргаар Mg0.9Ca0.1Fe2O4 феррит материалыг гарган авч,
түүний бүтэц, цэвэршилтийг рентген дифракцын аргаар, соронзон шинж чанарыг
магнетометр ашиглан судлав. Түүнчлэн хувьсах соронзон орны нөлөөгөөр дээжээс
ялгарах дулааны хэмжээг дээж гарган авах горим, дулааны боловсруулалтаас
хамааруулан тодорхойлов. Дээж гарган авах туршилтаас харахад 8 цаг тээрэмдэж,
огцом хөргөх замаар гарган авсан дээж дан куб шпинел бүтэцтэй, кристаллын
мөхлөгийн хэмжээ харьцангуй том, ханалтын соронзон момент ба хувьсах соронзон
оронд дулаан ялгаруулах чанар нь цэвэр магни феррит (MgFe2O4) нэгдэлээс илүү
болохыг үзүүлэв. Энд 8 цаг тээрэмдсэн дээжийг огцом хөргөхөд ханалтын соронзон
момент Ms нь 14.22 -аас 25.70 Ам2/кг болж, үлдэгдэл соронзон момент Mr нь 7.68–аас
10.16 Ам2/кг болж нэмэгдэж байна. Соронзон албадлага Hc нь дээжийг хөргөх
горимоос хамаарахгүй 192 Oe байна. Хувьсах соронзон орны нөлөөгөөр дээжийн
ялгаруулах дулааныг хэмжихэд Δt=50оС температурын өөрчлөлт үүсгэх хугацаа
аяндаа хөргөхөд 122.4 секунд байсан бол огцом хөргөхөд 106.4 секунд болж
өөрчлөгдөж байна. Энэ нь дээж гарган авах дулааны боловсруулалтын горимыг
өөрчлөх замаар соронзон чанарыг сайжруулж, хувьсах соронзон орны нөлөөгөөр
ялгарах дулааны шинж чанарыг нэмэгдүүлж болохыг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Feng, C., Н, Ц., О, Т., Хашчулуун, & Д, С. (2022). Mg0.9Ca0.1Fe2O4 нэгдлийн гарган авах арга ба түүний соронзон шинж чанарт үзүүлэх нөлөө. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 28(510), 1–5. https://doi.org/10.22353/physics.v28i510.645

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3