Органик полимер нарны элементийн А.Ү.К-ийг сайжруулах боломжиийн судалгаа

Authors

  • Нямаа Ц МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Болорцэцэг Т МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Төвжаргал Н МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим
  • Алата Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • Алтанбулаг Өвөр Монголын Багшийн Их Сургууль
  • Даваасамбуу Ж МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v24i468.630

Keywords:

P3HT/PCBM, Хатаах горим, Нарна элемент

Abstract

Бид энэ ажлаар P3HT/PCBM (poly(3-hexylthiophene) 1-(3-methoxycarbonyl) propyl-1-phenyl-methanofullerene) холимог полимер материалд суурилсан органик нарны элементийн ашигт үйлийн коэффициент (А.Ү.К)-ийг сайжруулах судалгааг түүний идэвхт давхарга P3HT/PCBM-ийг тогтоож хатаах горимоос хамааруулан судлав. Эндээс идэвхт давхаргын гэрлийн шингээлт, гадаргуун морфологи, кристалжилт нь идэвхт давхарга тогтоох хугацаа болон дулааны боловсруулалтын горимоос хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг үзүүлэв. Хамгийн сайн үр дүн үзүүлсэн дээжүүдээ ашиглан нарны элемент хийж түүний А.Ү.К-ийг хэмжив. Идэвхт гадаргууг богино хугацаанд суулгаж хатаагаад, дараа нь шаталсан горимоор халааж боловсруулсан идэвхт давхарга бүхий нарны элементийн үр ашиг нэмэгдэж байгааг үзүүлэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Ц, Н., Т, Б., Н, Т., Алата, Алтанбулаг, & Ж, Д. (2022). Органик полимер нарны элементийн А.Ү.К-ийг сайжруулах боломжиийн судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 24(468), 1–6. https://doi.org/10.22353/physics.v24i468.630

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>