XXI зуун бүх нийтийн байгалийн ухааны боловсрол

Authors

  • Бурмаа Б Физикийн тэнхим
  • Ганбат М Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v10i179.547

Abstract

МУИС-ийн анхны гурван факультетийн нэг болох физик -математикийн багшийн ангийн анхны оюутнуудын нэг Содном хүү, хожмын Монгол улсын гавъяат багш, Шинжлэх ухааны академийн гишүүн, профессор Содном багш маань монголд физик боловсролыг хөгжүүлэх тулгын чулууг тавилцсан буянтай буурлуудын нэг билээ. Тэрээр 2001-09-15 нд бичсэн "Байгалийн шинжлэх ухааны үндэс хэмээх нэгэн сэдэвт зохиолын тухай санал" гэсэн өгүүлэлдээ глобалчилах буюу дэлхийн газар бүрийн юм бүхнийг эдлэх, хэрэглэх, эзэмших тавилантай болоод байгаа өнөө үед байгалийн ухааны суурь мэдлэггүйгээр энэ нь бүтэшгүй зүйл болохыг тэмдэглэхийн хамт манайд байгалийн шинжлэх ухааны сургалт хамгийн их хоцорч, хүүхэд залуучууд, нийт хүн амын шинжлэх ухааны мэдлэг доройтож байгаа талаар сэтгэл зовинож "байгалийн шинжлэх ухааны үндэс" хэмээх синтетик курсийн сургалтын төлөвлөгөөг боловсруулсан талаар дурьджээ

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Б, Б., & М, Г. (2022). XXI зуун бүх нийтийн байгалийн ухааны боловсрол. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 10(179), 195–203. https://doi.org/10.22353/physics.v10i179.547

Issue

Section

Research article