Со багшийн тухай хоёр бяцхан дурсамж

Authors

  • Чадраабал Ш ФТХ

DOI:

https://doi.org/10.22353/physics.v10i179.340

Abstract

Ерөөс Co багшийг мэдэхгүй хүн Монголд ховор биз гэж би боддог. Co багш бол хар багаасаа эрдэм соёлын мөр хөөн, насан туршдаа эх орондоо орчин үеийн боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нөр их хувь нэмрээ оруулсан манай нэрт эрдэмтэн багш, олон нийтийн зүтгэлтэн хүн бипээ. Түүний хийж бүтээсэн нь асар их, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй, олон талтай байсан нь тодорхой. Үүнийг олон хүн сайн мэдэх байх. Харин би үүнийг Co багшийг Физик Технологийн Хүрээлэнд байхад шинжлэх ухааны гавьяат ажилтан цолд дэвшүүлэх болж тодорхойлолт баримтыг нь бүрдүүлэхэд намтар түүх, хийсэн бүтээснийг нь хоёр гурван удаа өөрөөр нь яриулж авсны дараа бүр сайн ойлгох болж, улам биширч, хүндэлж явах болсон юм. Тэгэхлээр Co багшийн олон олон шавь нар, хамтран эүтгэгсэд, найз нөхөд болон эрдэмтэн судлаачид үнэн түүхийг нь бичиж 20-р зууны Монголын энэ их соён гэгээрүүлэгч хүний жинхэнэ дүр төрхийг бүтээж. хойч үедээ үлдээх буй за. Би бол өнөөдөр Co багшийн энэхүү хөрөгт өчүүхэн нарийн зураас төдий болов ч нэмэр болох болов уу гэсэн сэтгэлийн үүднээс хоёр бяцхан баримтыг нь та бүхнээ толилуулъя гэсэн юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-13

How to Cite

Ш, Ч. (2022). Со багшийн тухай хоёр бяцхан дурсамж. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 10(179), 23–26. https://doi.org/10.22353/physics.v10i179.340

Issue

Section

Research article