Бага чадлын, хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын дизайныг сайжруулах судалгаа

Authors

  • Нарантунгалаг Г Цөмийн физикийн судалгааны төв, Монгол Улсын Их Сургууль
  • Одмаа С Хими, биологи инженерчлэлийн тэнхим, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.329

Keywords:

Хар тугалган хөргүүр, хурдан нейтроны реактор, Нейтроник анализ, Шатан шингээгч материал, Чадлын түгэлт, Илүүдэл реактивити, Эффектив нейтрон үржүүлэгч фактор, Чадлын пикийн фактор

Abstract

Энэ ажилд 100 МВт чадалтай хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын чадлын түгэлтийг жигдлэх, анхны илүүдэл реактивитиг дарах судалгааг хийсэн. Голомтын чадлын түгэлтийг жигдлэхийн тулд түлшний савааны радиусыг өөрчлөн, голомтыг гурван бүс болгон загварчилсан. Түүнчлэн голомтод нейтрон шингээх хөндлөн огтлол ихтэй шатан шингээгч материал (ШШМ) болох NpN савааг нэмж голомтын нейтроник үзүүлэлтэд нөлөөлж байгаа нөлөөг судалсан. Уг судалгааны ажилд тасралтгүй энергитэй нейтроны харилцан үйлчлэлийг Монте Карло аргаар тооцоолдог SERPENT-2.1.30 компьютерийн кодыг цөмийн өгөгдлийн сан JEFF-3.1.1-ийн хамт ашиглав. Судалгааны үр дүнгэс харахад 3 бүс дэх түлшний савааны радиусын зөрүү 0.05 см байхад голомтын нейтроник шинж чанар муудахгүйгээр чадлын пикийн факторын өөрчлөлт жигд хэвээрээ байсан. Цаашлаад NpN савааг голомт даяар жигд ачаалахад чадлын пикийн фактор багасч, нейтроник үзүүлэлтүүд сайжирч байгааг олов.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Г, Н., & С, О. (2022). Бага чадлын, хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын дизайныг сайжруулах судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 15–23. https://doi.org/10.22353/physics.v31i536.329

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 > >>