Цайрын оксидын нанонунтагийн фотокаталитик шинж чанарын судалгаа

Authors

  • Солонго Б МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны салбар, Химийн тэнхим
  • Отгонзаяа Х МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны салбар, Химийн тэнхим
  • Замбага О МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны салбар, Химийн тэнхим
  • Рэнцэнмядаг Д МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны салбар, Химийн тэнхим
  • Эрдэнэ-Очир Г МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Байгалийн Ухааны салбар, Физикийн тэнхим
  • Нинжбадгар Ц Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Дэвшилтэт Технологи ба Инженерчлэлийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v25i478.239

Keywords:

(ZnO, гексагональ вюрцит бүтэцтэй

Abstract

Цайрын оксид (ZnO) нь хориотой бүсийн өргөн нь 3.3 эВ хагас дамжуулагч оксид бөгөөд цайрын оксидын өвөрмөц электроны, оптикийн, биологийн шинж чанаруудыг нь биосенсор, хагас дамжуулагч, гоо сайхны бүтээгдэхүүн, нарны зай болон катализаторын технологид өргөн хэрэглэгдэж байна. Энэхүү судалгааны ажлаар цайрын оксидын нанонунтагийг цайрын ацетилацетонитыг бензилийн спиртын уусмалд эргэх хөргөгчтэй халааж, органик золь гелийн аргаар синтезлэн гарган авч физик химийн шинж чанарыг судлав. Гарган авсан ZnO нанонунтагийн рентген бүтцийн анализын судалгаагаар гексагональ вюрцит бүтэцтэй болохыг тогтоов. Харин жижиг хэсгийн морфологийг ТЕМ-ээр үзэхэд бөмбөлөг хэлбэртэй, диаметр нь дунджаар 35 нм байсан бөгөөд нилээд агрегацид орж бөөгнөрсөн болох нь харагдав. Цайрын оксидын фотокатализын судалгааг ZnO нанонунтагийн нөлөөгөөр родамин 6G будагч бодисын хэт ягаан туяаны муж дахь задралын кинетикийг судлах замаар гүйцэтгэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-02-25

How to Cite

Б, С., Х, О., О, З., Д, Р., Г, Э.-О., & Ц, Н. (2022). Цайрын оксидын нанонунтагийн фотокаталитик шинж чанарын судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 25(478), 221. https://doi.org/10.22353/physics.v25i478.239

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)