Химийн аргаар гарган авсан зэсийн оксидын нанонунтгийн фотокаталик болон бактерийн эсрэг идэвхийн шинж чанарын судалгаа

Authors

  • С. Баасанжаргал ШУТИС, Хүнсний Эрдэм Шинжилгээ, Судалгааны хүрээлэн
  • М.Зулхүү МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим
  • С. Мөнхцэцэг МУИС, ШУС, БУС, Физикийн тэнхим
  • Д. Рэнцэнмядаг МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим
  • Г. Эрдэнэ-Очир МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/physics.v39i631.10505

Abstract

Энэхүү судалгаанд зэсийн оксидын нанонунтаг (CuO NPs)-ийг химийн тунадасжуулах аргаар гарган авч, түүний шинж чанар, фотокаталитик идэвх болон бактерийн эсрэг идэвхийг судлав. Судалгааны ажлын дүнд дунджаар 409 нм хэмжээтэй бөөгнөрсөн, ойролцоогоор 7.066 нм урттай, кристал хэлбэртэй, моноклин талст хэлбэртэй наннонунтаг үүссэн болох нь батлагдсан. 301.12 нм долгионы уртын мужид гэрлийн максимум шингээлт, 690 см-1 болон 490 см-1 мужид зэс хүчилтөрөгчийн холбоо (Cu-O)-ны валентын хэлбэлзэл тус тус илэрсэн. Фотокаталитик идэвхийн судалгааг метилийн хөх будагч бодис ашиглан нанонунтаг нэмсэн болон нэмээгүй үед хэт ягаан туяаны ламп ашиглан шингээлтийн спектрийг судлахад фотокаталитик маш муу буюу бараг идэвх үзүүлээгүй. Дискэнд шингээх аргаар бактерийн эсрэг идэвхийг S. aureus болон E. coli бактерийн омгуудад CuO NPs-ийн ялгаатай таван концентрацитай (1000, 500, 250, 120, 60 мг/л) уусмалыг нэмэхэд үүссэн зоны өргөнийг шугамаар хэмжсэн. Хамгийн өргөн зоныг 1000 мг/л концентрацитай нанонунтаг үзүүлсэн бөгөөд бактерийн эсрэг идэвх үзүүлэх хамгийн бага концентрацийг 250 мг/л хэмээн тогтоосон.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2026-02-06

Most read articles by the same author(s)