Жүрчин ба манжийн зарим цол хэргэмийн учир /хэлний судалгаа/
Main Article Content
Abstract
Аливаа үндэстэн угсаатны төрт ёсны түүхэн дэх цол хэргэм, албан тушаал, зэрэг дэвийн нэрс нь тухайн үндэстний нийгэм соёлын түүхийн өвөрмөц онцлог хийгээд тэрхүү үндэстэн угсаатнаас бусад улс үндэстний түүх соёл лугаа хэрхэн холбогдсон байдлыг илтгэх нэгэн талын сонирхолтой хэлний баримт, хэл түүх соёлын судлагдахуун билээ. Алс Дорнод, Зүүн хойд Азийн ард түмнүүдийн улс төр, соёлын түүхэнд жүрчид буюу манж нар онцгой байр эзэлдэг. Үгийн утга, гарал үүслийг тодруулах нь түүхэн харьцуулсан судалгаа тул зөвхөн жүрчин, зөвхөн манж нарт хамааруулан түүхэн дэх цол хэргэмийг авч үзэх нь өрөөсгөл юм. Иймд, Алтан улс болон түүнээс өмнөх үеийн жүрчин нар, тэдний өвөг дээдэст холбогдох түүхийн мэдээ баримтыг Дай Чин улсын үе хүртэл хамтад нягтлан үзэх нь зүй. Гэхдээ тухай тухайн төр улсын бүх цол хэргэм, албан тушаалыг улс төр, цэрэг-засаг
захиргааны нь байгууламжтай харгалзуулан иж цогцоор нь нягтлан үзэх явдал түүхийн тусгай нэг сэдэвт бүтээлийн хэмжээнд гаргах асуудал юм. Энэхүү өгүүлэлд, жүрчин-манж хэлтний өөрийн нь /гарлын хувьд уугуул болон дундын үг/ гэж үзсэн зарим цол хэргэмийн нэрийн талаар санал нэмэрлэхийг зорив.
Article Details
This work is licensed under a Creative Commons Attribution-ShareAlike 4.0 International License.