Богдын голын хөндийд олдсон эртний төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгаа

Authors

Keywords:

төмрийн шаар, хөөргөний шавар хяс, ваар, зуух

Abstract

 

 Энэхүү өгүүллээр Хангайн нурууны баруун бие Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Богдын голын хөндийд шинээр олдсон Хар үзүүр, Товцогийн ар хэмээх төмрийн хүдэр хайлуулах зуухны эх хэрэглэгдэхүүн, түүний орчны бүсэд хийсэн хайгуул судалгааны үр дүнгийн талаар хэлэлцүүлж байна. Малтлагын явцад илрүүлсэн модны нүүрсэнд он цаг тогтоох судалгаа болон төмрийн шааранд бүтэц найрлагын задлан шинжилгээгээр уг зуух нь НТ II-IV зуунд холбогдохыг тогтоосон юм. Тус судалгааг Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сангийн “Монгол нутаг дахь эртний төмөрлөг үйлдвэрлэлийн судалгаа” суурь судалгааны төсөл (№ШУТБИТХ-2022/200, 2022-2024 он), Завхан аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр гүйцэтгэв. 

Downloads

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Ишцэрэн, Л., Галдан, Г., Анхбаяр, Б., Батбаяр, Т.-О., Мөнхдэлгэр, Ж., Накамура, Д., & Амартүвшин, Ч. (2024). Богдын голын хөндийд олдсон эртний төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгаа. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 78–85. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9410