Сарьсан багваахай дүрст нэгэн бөгжний тухай
Keywords:
бөгж, эрхийвч, сарьсан багваахай, Хөлөнбуйр, Дорнод, ХайртAbstract
Энэхүү өгүүлэлд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг Хайртын түүвэр олдворт газраас олдсон түүвэр олдворуудаас “福瑞” (Fu Rui) буюу “буян өлзий” хэмээх бичиг болон хоёр талдаа сарьсан багваахай дүрс бүхий бөгжийг онцлон он цаг, утга агуулгын талаар тодруулахын зэрэгцээ Монголын археологи, угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүн дэх бөгжтэй холбоотой ойлголтуудыг багтаан авч үзсэн байна. Сарьсан багваахай болон “буян өлзий” хэмээх үгийн утгын холбоо хамаарал, дэлхий улс түмнүүд хэрхэн үздэг ба монголчуудын дундах сарьсан багваахайн тухай үзлийн талаар өгүүлжээ. Өгүүллийн төгсгөлд уг бөгжний он цагийг сарьсан багваахай хээ болон бичгийн утга агуулгатай харгалдуулан XIX-XX зууны үед хамааруулан авч үзэх санал дэвшүүлсэн байна.