Такашима арлын орчмоос олдсон Юаний флотын зарим олдворыг Хархорум хот ба Монголын үеийн булшны олдворуудтай харьцуулах нь

Authors

  • Уламбаяр Эрдэнэбат МУИС, Шинжлэх Ухааны Сургууль, Антропологи, Археологийн тэнхим, Нүүдэлчдийн археологийн хүрээлэн https://orcid.org/0000-0003-0867-3691

Keywords:

Монголын эзэнт гүрэн, Юань улс, Хубилайй хаан, Монголчууд Япон улсад довтолсон нь, Такашима, Хархорум, Монголын үеийн булшны олдвор

Abstract

 

 Монголын Их Юань улс 1274, 1281 онуудад Японд хоёр удаа халдан довтолсон боловч далайн хар шуурганд автаж сүйрсэн билээ. Хубилай хааны илгээсэн хэдэн зуун хөлөг онгоц Хаката булангийн Такашима арлын орчим далайд живжээ. Японы археологичид 1980-аад оноос Такашима орчим усан доорх археологийн системтэй судалгаа хийж судалгааны тайланг удаа дараа нийтлүүлсэн байна. Эдгээр бүтээлд Юаний флот Японд довтолсон түүхэнд холбогдох олон сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнүүд гарсны дунд 13-14 дүгээр зууны монголчуудын эд өлгийн дурсгалтай харьцуулж болохуйц зарим олдворыг сонгон авч энэхүү өгүүлэлд ашиглав. Үүнээс үзэхэд Юаний флотын олдворууд дунд Монголоос олддог, агсарга бүс, эмээлийн чимэглэл, шор, малгайн чимэглэл зэрэг нүүдэлчдийн онцлогтой олдворууд цөөнгүй байна. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Эрдэнэбат, У. (2024). Такашима арлын орчмоос олдсон Юаний флотын зарим олдворыг Хархорум хот ба Монголын үеийн булшны олдворуудтай харьцуулах нь. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 17–30. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9403