Монголчуудын исэр сандал

Authors

Keywords:

Монголын эзэнт гүрэн, монголчууд, исэр сандал

Abstract

 

 XIII-XIV зууны Монгол гүрний үед монголчууд нүүдэлчдийн уламжлалт исэр сандлыг хөгжүүлж эрх мэдлийн нэгэн чухал бэлгэ тэмдэг болгожээ. Сурвалжийн мэдээнээс үзэхэд, өмнөх хааны сэнтий суудлыг эзэмших нь албан ёсны хаан болсныг батлах шинж тэмдгийн нэг болж байсан байна. Уг эдлэлийн бүтэц зохиомж, зөөж тээвэрлэхэд хөнгөн авсаархан чанар нь нүүдэлчдийн ахуй байдалд илүү ойр байгааг судлаачид онцлон тэмдэглэжээ. Дундад зууны дүрслэх урлагийн бүтээл, археологийн олдворуудаас харахад исэр суудал нь Монголын хаад язгууртнуудын ордны ёслолоос гадна оршуулгын зан үйлд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Монгол язгууртныг исэр суудлын хамт оршуулж байгаа, тахил тайлгын онгоны чулуун хөрөгт исэр суудлыг дүрсэлдэг нь эрх мэдэл, зэрэг дэвийн бэлгэ тэмдэг болж байсны гэрч болно. Монголчуудын исэр сандлын хэлбэрүүд хожмын Мин, Чин улсын үед Азийн зарим улс оронд бараг тэр хэвээр уламжлагдан тархсан байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-05-10

How to Cite

Эрдэнэбат, У. (2024). Монголчуудын исэр сандал. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(1 (601), 73–87. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/7414