Сүнс ба нөгөө ертөнцийн тухай дундад эртний монголчуудын ойлголт төсөөлөл
Keywords:
Монголчууд, оршуулгын зан үйл, сүнс, нөгөө ертөнц, өвөг дээдсийг шүтэх ёс, хойлгын эд зүйлсийг эвдэх, булш тонохAbstract
Энэхүү өгүүлэлд сурвалж бичгийн тэмдэглэл, аман зохиол, археологийн олдворуудад тулгуурлан дундад эртний монголчуудын сүнс, нөгөө ертөнцийн тухай ойлголт, оршуулгын зан үйлийн зарим асуудлыг хөнджээ. Эртний уламжлал ёсоор монголчууд мах, ясны болон амин сүнс хэмээх гурван сүнсэнд итгэдэг байв. Үхлийн дараа үхэшгүй сүнсийг байрлуулж, гэр бүлтэй нь харилцах боломж олгох үүднээс сүнсний шинэ байр болох “онгон” бүтээдэг. Үхэл, оршуулгын эргэн тойрон дахь ёс заншил, түүний дотор булшинд эд зүйлсийг зориуд эвдэж дагуулах нь эд юмсын “сүнс”-ийг суллаж, нөгөө ертөнцөд эзний нь дагуулан явуулах хэрэгсэл юм. Нөгөө ертөнц нь энэ дэлхийн амьдралыг тусгасан, талийгаач өмнөх ажил үйлээ үргэлжлүүлж, ижил хангамж, нийгмийн бүтцийг шаарддаг гэсэн итгэл үнэмшил байжээ. Монгол соёлын сүнс, үхэл, нөгөө ертөнцийг тойрсон итгэл үнэмшил, зан үйл нь анимизм, өвөг дээдсийг шүтэх уламжлалт үзэл болон хожмын шашны нөлөөллийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлийн дүнд хөгжиж ирсэн болно.