2003 ОНД ХИЙСЭН АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС
Keywords:
Дорнод Монгол, монгол булш, хүннү булш, шоргоолжин булшAbstract
Энэхүү өгүүлэлд "Дорнод Монголын эртний иргэншил" төслийн хүрээнд 2003 онд хийгдсэн археологийн судалгааны
үр дүнгээс толилуулж байна. Уг хээрийн судалгаагаар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт урьд өмне судлаачдын хараанд ертөөгүй байсан Монголын түүхийн үе бурд холбогдох олон дурсгалыг шинээр илрүүлэн бүртгэж авсны дотор Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаарын цогцолбор дурсгал судлаачдын анхаарлыг татаж байна.
Антропологи-Археологийн хээрийн судалгааг 2003 оны VI сарын 15-наас VII сарын 13-ныг хүртэл 28 хоногийн хугацаагаар Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт хийлээ.
Хээрийн судалгааны зорилго нь Дорнод Монголын нутагт байх монголын түүхийн янз бүрийн үед хамаарах археологийн зарим дурсгалуудтай танилцах, археологийн хайгуул, малтан шинжилгээ хийх, урьд өмнө тэмдэглэгдээгүй археологийн дурсгалыг олж илруулэх, малтан шинжлэхэд чиглэж байв.
Хээрийн судалгааны маршрут 3000 км: Улаанбаатараас Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Багануур сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Дадал, Биндэр, Баянхутаг сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумын нутгаар явж, эртний чулуун зэвсэг, хүрэл, төмөр, хүннү, хожуу нүүдэлчид, ХIII зууны Монголын
дурсгал хайж, археологийн малтлага хийж, зарим газар сорилт явуулав.