МАЛЧДЫН АМЬДРАЛД УУЛ УУРХАЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (Доргонт багийн жишээн дээр)
Keywords:
Уул уурхай, байгаль орчны өөрчлөлт, нүүдлийн соёл, мал аж ахуйAbstract
Алт-1, Алт-2000 хөтөлбөрүүдийн золиос болсон Заамар нутагтай хил залгаа Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн нутагт алтны уурхайн үйл ажиллагаа эрчимжих болсон учраас байгаль орчин, малчдын амьдралын хэв маягт үзүүлж буй уул уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг судлах зорилгоор 2016 оны 8 дугаар сард тус багт хээрийн судалгаа (ярилцлага, ажиглалт) хийн судалгааны эх хэрэглэгдэхүүн цуглууллаа. Доргонтын газрын хөрс зөөлөн, ус хужир элбэгтэй, ногоо сайтай, өвөлдөө цас бага унадаг тул мал өсгөхөд таатай нутаг учраас малчид хонь, ямаа, үхрийг махны чиглэлээр өсгөж ирсэн. Сүүлийн жилүүдэд тус багийн нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрчимтэй явагдах болсон байна. Судалгаагааны дүнгээс харвал Алтан дорнод компаний алт олборлолтоос үүдэн газар нутгийг идэвхтэй ашиглах бололцоо хязгаарлагдах, газрын гадаргыг сүйтгэх, гадаргын ус бохирдох болон ширгэх, ан амьтан болон ургамлын төрөл зүйл цөөрөх зэргээр тус нутгийн байгаль орчны бүрэн бүтэн байдал алдагджээ. Ийнхүү ил аргаар олборлолт хийж байгаа алтны уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөө өнөөгийн малчдын амьдралд шууд ба шууд бусаар нөлөөлж, урт хугацаандаа малчдын тогтвортой амьжиргааг хангахад сөрөг үр дагавар үзүүлэх, малчдын эрх зөрчигдөхөд хүргэх төлөвтэй байна.