XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД, ТЭДНИЙГ УЛС ТӨР, НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН АМЬДРАЛД ТАТАН ОРОЛЦУУЛСАН НЬ

Authors

  • Ц.ЦЭЦЭГЖАРГАЛ

Keywords:

Эмэгтэйчүүд, жендэр, боловсрол, хөдөлмөр эрхлэлт

Abstract

XX зууны эхэн үеийн эмэгтэйчүүд ноёд баядын хатан, охид, дунд, ядуу, харц ард бүсгүйчүүд хэмээн давхраажиж харилцан адилгүй эрх мэдэлтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдийн нийгмийн статус нь ураг төрлийн бүлгийн болон эр нөхрийн нийгэмд эзлэх байр сууриас голчлон шалтгаалж байв. МАА-н үйлдвэрлэлд эмэгтэйчүүд, хүүхдийн оролцоо илүү байдаг болон эрэгтэйчүүдийн нэлээд хэсэг нь нийгмийн үйлдвэрлэлээс хол хөндий сүм, хийдэд шавилан суусан нь дундаж болон дунджаас доогуур амьдралтай эмэгтэйчүүдийг хөлсгүй хөдөлмөрт нухлагдан, боловсорч улс орны хэрэгт оролцох байтугай “хөмөрсөн тогоо”-н дотроо өчүүхэн ч чөлөө завгүй байхад хүргэжээ. Хэдийгээр ухаалаг, гэрийн сайн боловсролтой эмэгтэйчүүд олон арваараа байсан ч “Янтгар хатан зарга шүүдэггүй” хэмээн үзэх хандлага монголчуудын дунд нийтлэг байснаас эмэгтэйчүүдийг төр улсын хэрэгт оролцох оролцоог төдийлөн дэмждэггүй байсан.

1924 онд үндсэн хуулиндаа жендэрийн тэгш байдлыг анх хуульчилж, эмэгтэйчүүдийн улс төр, хөдөлмөрийн болон хувийн эрх чөлөөг элдэв гэмт халдлагаас хамгаалах хэм хэмжээнүүдийг тогтоож өгсөн нь нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог дэмжсэн чухал алхам болжээ. 1930-аад оны үед монгол улс шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг 30 хувьд хүргэж жендэрийн тэгш байдлыг хангахад ихээхэн амжилт олсон бөгөөд, уламжлалт ойлголтыг эвдсэн томоохон өөрчлөлт болсон. Төрийн ивээл дор олон арван сургууль байгуулж үнэ төлбөргүй сургах, гадаадад сурагчдыг илгээх болсон нь нийгмийн оюун санааны амьдралд томоохон өөрчлөлт авчирч, эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг дээшлүүлээд зогсохгүй тэднийг гар урлал, хоршооллын үйл ажиллагаанд оролцуулах замаар хөдөлмөр эрхлэлтэнд татан оролцуулсан нь МАА-н хөдөлмөрт нухлагдаж ирсэн дийлэнх эмэгтэйчүүд, тухайн үеийн нийгмийн зохисгүй уур амьсгалын золиос болсон биеэ үнэлэгчдэд нийгмийн амьдралд оролцох, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх боломж олгож, цаашлаад мэргэжилтэй боловсон хүчин, хөдөлмөрийн сэхээтнүүдийн дунд зохих байр сууриа эзлэх боломжийг олгосон.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-29

How to Cite

Ц.ЦЭЦЭГЖАРГАЛ. (2023). XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД, ТЭДНИЙГ УЛС ТӨР, НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН АМЬДРАЛД ТАТАН ОРОЛЦУУЛСАН НЬ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 2(2 (271), 176–194. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1705