МОНГОЛ АЛТАЙГААС ШИНЭЭР ИЛРҮҮЛСЭН ТЭРЭГНИЙ ДҮРСЛЭЛ

Authors

  • Ч.ЭНХТӨР Ховд аймгийн Манхан сумын Ахлах сургууль
  • Ц.МӨНХБАТ Ховд аймгийн Манхан сумын Ахлах сургууль

Keywords:

Ховд аймгийн Манхан сум, хадны зураг дээрх тэрэгний дүрслэл, мухлагт тэрэг, төмрийн түрүү үе, Хүннүгийн үе, хигээстэй ба хигээсгүй дугуй, хойд насны тухай ойлголт

Abstract

Бид энэхүү өгүүллээр Манхан сумын нутагт шинээр илрүүлсэн хадны зурган дахь дөрвөн тэрэгний дүрслэлийг танилцуулан тэдгээрийн он цаг, дүр дүрслэлийн талаар өөрсдийн саналыг толилуулж байна. Өгүүлэн буй тэрэгний дүрслэлүүд нь Монгол орны бусад нутгаас илрээд буй тэрэгний дүрслэлүүдээс зарим нэг талаараа ялгаатай. Бидний өгүүлэх тэрэгний дүрслэлүүдэд үхэр, адууг хөллөсөн байх ба үхэр хөллөсөн тэргийг мухлагтай өвөрмөц байдлаар дүрсэлжээ. Монгол болон хил залгаа бүс нутагт байх тэрэгний дүрслэлүүдтэй харьцуулсны дүнд Манхан сумын Баянтүмбэ, Хавтгайн хамрын үзүүрээс илэрсэн 2 тэрэгний он цагийг төмрийн түрүү үед, харин Хүрэн дэлийн нуруунаас олдсон 2 тэргийг Хүннү гүрний үед холбогдуулж үзэх саналтай байна. Түүнчлэн, хадны зурагт тэрэгний дугуйг хигээстэй дүрсэлсэн нь нүүдэлчдийн өдөр тутмын ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг тэрэг гэсэн утга илэрхийлж байгаа бол харин буган хөшөөн дээрх хигээсгүй тэрэг нь, магадгүй, талийгаачийн хойд насны ойлголттой холбоотой байж болох юм гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-21

How to Cite

Ч.ЭНХТӨР, & Ц.МӨНХБАТ. (2023). МОНГОЛ АЛТАЙГААС ШИНЭЭР ИЛРҮҮЛСЭН ТЭРЭГНИЙ ДҮРСЛЭЛ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 10(1 (497), 1–10. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3990