НЭГЭН ЧУЛУУН ХЭВИЙН ТУХАЙ

Authors

  • А.ОЧИР
  • Ж.БАЯРСАЙХАН
  • Ч.ЭНХТӨР

Keywords:

Хүрэл зэвсгийн үе, хүрэл цутгуур, чулуун хэв

Abstract

Эл өгүүлэлд, Монгол орны хүрэл зэвсгийн түүхэнд холбогдох нэгэн сонирхолтой олдворын тухай танилцуулах болно. Монголын Үндэсний Түүхийн Музей, АНУ-ын Пенсильваний их сургуулийн хамтарсан “Ховд” төслийн баг 2007 оны 7, 8-р сард Ховд аймгийн Манхан сумын нутаг Тахилтын завсар1 нэрт газар Хүннүгийн булш малтан судлах ажил зохион байгуулсан юм. Судалгааны явцад түүх соѐлоо сонирхон дээдэлдэг орон нутгийн хүмүүстэй танилцсаны нэг нь тус сумын 10 жилийн дунд сургуулийн түүх, нийгмийн багш Ч. Энхтөр байсан юм. Тэрээр сум орон нутгийнхаа түүхийг сонирхон судлаж, шавь нартаа түүх соѐлоо хүндлэн дээдлэх, утга учрыг таниулахыг хичээж яваа нэгэн байв. Тэр сургуулийнхаа түүхийн танхимыг тохижуулахаар орон нутгаасаа бага хэмжээний цуглуулга хийжээ. Түүний цуглуулга дотор бидний энд өгүүлэх цутгуурын чулуун хэв байв. Энэхүү цутгуурын чулуун хэв нь монгол төдийгүй хөрш зэргэлдээ орнуудын нутгаас цөөн тоогоор олдсон ховор дурсгал байсан юм. Тиймээс МҮТМ-н захирал профессор А.Очир тус олдворыг хөдөө орон нутагт байснаас нийслэл хотноо музейн үзмэр болгон олон нийтэд дэлгэн үзүүлэх нь чухал гэдэг саналыг Ч. Энхтөрд тавьсны үр дүнд тус олдворыг МҮТМ-н сан хөмрөгт шилжүүлэн авчирсан юм (МҮТМузейн бүртгэлийн дугаар: Ү-2007-2-99).

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-02

How to Cite

А.ОЧИР, Ж.БАЯРСАЙХАН, & Ч.ЭНХТӨР. (2023). НЭГЭН ЧУЛУУН ХЭВИЙН ТУХАЙ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 3(1 (287), 1`96–200. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1665