ШИЛЖИЛТИЙН НАСНЫ МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТИЙН ОНЦЛОГ

Authors

  • Ш.УРАНЧИМЭГ

Keywords:

Монгол хүүхэд, Өсөлт хөгжил

Abstract

Аливаа бие махбодь бүхэн оршин буй орчинтойгоо байнгын уялдаа холбоотой оршин түүндээ дасан зохицож үржиж өсөж хөгжиж байдаг. Ингэж өсөж хөгжих явцад бие эрхтэний өсөлт, түүний хурд цаг хугацааны хувьд харилцан адилгүй нэг үе түргэсэж нэг үе удааширч байдаг. Хүний биеийн хувьд энэ байдал нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилд тодорхой харагддаг. Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжил удамшлаар нөхцөлддөг хэдий ч нийгэм, эдийн засгийн байдал, ахуй амьдралын нөхцөл, амьдарч буй нутаг орны онцлог зэрэг байгаль, нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдгийг дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Дээрх нөлөөллүүдийг маш мэдрэмтгий хүлээн авч бие эрхтэндээ тусгадаг үе нь бодгаль биеийн өсөлт хөгжил хамгийн их эрчимтэй явагддаг үр хөврөл, хөхүүл үе, шилжилтийн нас бөгөөд энэ үед өсөлтийн явц маш эрчимтэй явагддаг ба эмзэг байдаг (Mueller, 1984). Шилжилтийн нас нь нэгэн биеийн хөгжлийн үе шатууд дотроос орчны нөлөөг маш мэдрэмтгий хүлээж авдаг үеүүдийн нэгэнд зүй ёсоор ордог юм. Манай оронд хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн судалгааг олон талын үүднээс хийгдсэн байдаг боловч шилжилтийн насны хүүхдүүдийн бие бялдрын өсөлт хөгжил, тэдний биеийн өсөлтийн онцлогийн талаар дагнасан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа учраас энэ сэдвийг сонгон авсан билээ. Манай оронд өмнө хийгдэж байсан сургуулийн насны хүүхдийн биеийн өсөлтийн судалгаанууд нь хүүхдийн биеийн ерөнхий өсөлт, зүй тогтлыг судалж байснаас бус шилжилтийн насны хүүхдүүдийн биеийн хэсгүүдийн харьцаа, биеийн ерөнхий галбир төрхийг хөндөж судлаагүй байдаг. Ийм учраас шилжилтийн насны монгол хүүхдийн биеийн хэсгүүдийн харьцаа болон биеийн галбир төрхийн өөрчлөлтийг тогтоох зорилгоор энэхүү судалгааг хийсэн билээ. 

Downloads

Downloads

Published

2002-12-20

How to Cite

Ш.УРАНЧИМЭГ. (2002). ШИЛЖИЛТИЙН НАСНЫ МОНГОЛ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТИЙН ОНЦЛОГ . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 187(13), 69–90. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3366