ХОВД АЙМГИЙН КАЗАХ УГСААТАН БОЛОН ӨӨЛД ЯСТНЫ ХҮҮХДИЙН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮНГЭЭС
Keywords:
экологи, казах, өөлд, хүүхдийн өсөлт хөгжил, антропометрAbstract
Эволюци хөгжлийн явцад тухайн экологийн орчинд байгалийн шалгарлаар телевшин тогтсон бие эрхтний морфологи хэмжээ аливаа ястан, үндэстэн бүрт харилцан адилгүй, өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг бөгөөд байгаль газар зүйн янз бүрийн бүс нутагт амьдардаг хүмүүсийн бие бялдар, эд эрхтний дасан зохицох шинжүүд нь бүр хүүхэд ахуй үед нь ажиглагддаг байна /Алексеева, 1986/.
Хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтийн судалгаа нь онолын болон практикийн хувьд сонирхол татсан асуудал байсан бөгөөд одоо ч байсаар байна. Ийм учраас энэ асуудалд бүр антропологич Кетлегээс эхлээд орчин үеийн янз бүрийн орны / Сейзов, 1953; Шао-Линь, 1957; Волянский, 1958; Бенуа, 1960; Иосимура, 1960; Властовский, 1984; Мюллер, 1984; Prokepek, 1984; Tanner 1986; Миклашевская и др., 1988/ олон судлаачид анхаарлаа хандуулан энэ чиглэлийн судалгаа явуулж ирлээ. Харин монгол хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийн судалгааг 1960 оноос хийж эхэлсэн бөгөөд сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн биеийн үндсэн үзүүлэлтүүдийн хэвийн хэмжээг нас хүйсээр нь
ангилан ТОГТООЖЭЭ.
Сүүлийн жилүүдэд экологийн янз бүрийн бүс нутгуудад амьдардаг хүүхдийн бие бялдрын өсөлт болон хотжилтын орчин дахь хүүхдийн бие бялдрын өсөлтийн талаар судалгаа нилээд хийгдэж байна. Эдгээр судалгаанууд гол төлөв төвийн районуудад халх ястан хүүхдүүд дээр хийгдсэн байдаг.
Харин хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилтийг монгол орны угсаатан, ястны талаас авч үзэн тэдний соёл, зан заншил, өв уламжлалтай нь холбон судалсан судалгааны ажил одоохондоо хараахан хийгдээгүй юм. Иймээс баруун монголын олон ястны өлгий болох Ховд аймгийн угсаатан, ястны хүүхдийн биеийн галбир төрх түүний өөрчлөлт, биеийн хэсгүүдийн харьцааг тогтоох зорилгоор энэхүү судалгааг явуулсан юм.