АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ГУРВАН ХЭРЭМ

Authors

  • З.БАТСАЙХАН
  • Ё.БААТАРБИЛЭГ

Keywords:

Архангай, Археологи

Abstract

МУИС-ийн Антропологи-Археологийн ангийн 2001 оны зуны археологийн хээрийн дадлагаар дурдсан хэрмүүдийг шинээр илрүүлэн олсон юм. Tyc хэрэм Улаанбаатараас Батцэнгэл сум орох замын хойт талд, Өгийнуур сумын төвөөс хойш 20 км орчимд /Батцэнгэл сумаас зүүн тийш 32-33 кг/, уужим, энгэр газарт байрладаг. Хойт талд нь нэлээд зайдуу /2-3 км орчим?/ намхавтар ухаа толгодтой, баруун хойт талд нь Хиргисүүрийн магнай уул, баруун урд талд нь Цант хэмээх ухаа орших бөгөөд энд дугуй болон дөрвөлжин хиргисүүр цөөвтөр тохиолдоно. Хэрмийн урд талаар Тамирын гол /2-км-т/ урсах ба ялимгүй зүүн урд талд /5-км-т/ Бурхантолгой, чанх баруун талд нь Эмээл толгой хэмээх хүннү булш бүхий оршуулгын газрууд байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2002-12-20

How to Cite

З.БАТСАЙХАН, & Ё.БААТАРБИЛЭГ. (2002). АРХАНГАЙ АЙМГИЙН ӨГИЙНУУР СУМЫН НУТАГТ ШИНЭЭР ОЛДСОН ГУРВАН ХЭРЭМ . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 187(13), 36–38. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3363