ХУДАГТЫН АМНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ
Keywords:
Дорнод Монгол, хүн чулуун хөшөө, Эртний Түрэг, ашина, янгир, тамгаAbstract
Энэхүү тэмдэглэлд Хэнтий аймгийн нутгаас шинээр илрүүлэн олсон нэгэн хүн чулуун хөшөөг судлаачдын сонорт хүргэхийг зорилоо. Тус хүн чулуун хөшөөн дээр эртний түрэгийн ашина овгийн тамга болох янгирын дүрс болон эр хүйсийн тэмдэг, саран тамга зэргийг сийлж үлдээсэн нь сонирхолтой юм. Уг хүн чулун хөшөө Дорнод Монголын бүсэд оршиж байгаа нь анхаарал татах бөгөөд түүн дээр дүрсэлсэн янгир, саран тамга зэрэг нь тухайн үеийн Түрэгийн эзэмшиж байсан газар нутаг, өвөг Монгол овог аймгуудтай хийсэн дайн тулаан зэргийг тодруулан судлахад ач холбогдолтой судалгааны хэрэглэгдэхүүн болох юм.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2023-01-20
How to Cite
Б.ДАВААЦЭРЭН, & Г.АНХСАНАА. (2023). ХУДАГТЫН АМНЫ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 7(1 (378), 89–97. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1581
Issue
Section
Articles