Чанарын ба тоон судалгаан дахь этнографийн үүрэг

Монгол дахь хээрийн судалгаа

Authors

  • Цэвэлмаа Батсүхийн МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/mar.202601.04

Keywords:

этнографийн ажиглалт, чанарын судалгаа, сүлжээний торлог

Abstract

Тус өгүүлэлд антропологийн судалгааны үр дүнгээс онолын түвшинд дүгнэлт гарах хүртэл туулдаг арга замыг тайлбарлахыг зорьлоо. Энэ нь судалгааны арга зүй практикт хэрхэн өрнөдгийг ойлгоход илүү дөхөм болох учиртай юм. Үүнд Хэнтий болон Завхан аймагт 1) бэлчээрийн мал аж ахуй, 2) эдийн засгийн шийдвэр, нийгмийн сүлжээ сэдвээр явуулсан урт хугацааны судалгааны 2023 оноос хойших дата, мэдээллийг голлон ашиглав. Тэр дундаа этнографи жишээ, хээрийн судалгааны явцад тулгарсан асуудал зэргийг хээрийн тэмдэглэлээсээ голлон орууллаа. Дээрх судалгааны үндсэн арга зүй нь этнографийн ажиглалт, ярилцалгын хүрээнд хийгдсэн. Эдгээр судалгааны материалд түшиглэн сүлжээний торлог зурах байдлаар нийгмийн бүлгүүдийг тодорхойлох арга зүйг илүү дэлгэрэнгүй өгүүлэх билээ. Үүнд тэдгээрийн харилцааны хэлбэр, гишүүнчлэл, зохицуулагч, шийдвэр гаргагчийг илрүүлэх гэхчлэн онолын түвшинд дүгнэлт гарах хүртэл туулах арга замыг нарийн тайлбарлана. Ураг төрөл, газар нутагт суурилсан нийгэм, нийгмийн бүлгүүдийн тухай маргаан, түүнээс үүдэн гарах олонхи, цөөнх, бүлгүүдийн харилцаа, нутгийн хүмүүс хамтарч ажилладаг эсэх, хувийн болон нийтийн өмчийн маргаан зэрэг олон чиглэлээр судлав. Антропологийн хээрийн судалгаа нь урт хугацааны, дасан зохицох, системтэй эрэл хайгуул бөгөөд тодорхой асуудал эсвэл сэдвийг өөрийн биеэр оролцож, ажиглаж, ойлгох нь чухал ач холбогдолтой байдаг. Үүний зорилго нь тухайн асуудлын нэг хэсэг болсон, түүнд хувь нэмэр оруулж буй эсвэл түүний нөлөөлөлөөс хүртэж буй хүмүүсийн өнцгөөс ойлгоход оршино. Бид тэдний янз бүрийн итгэл үнэмшлийг, байр суурийг ойлгохыг эрмэлздэг. Мөн хүмүүсийн хэлдэг зүйл болон тэдний бодит үйлдэл хоёул антропологийн судалгаанд адилхан чухал ач холбогдолтой байдаг.

Author Biography

Цэвэлмаа Батсүхийн, МУИС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим

Магистрант

References

An, W., et al. 2022. “Network Centrality and the Credibility of Information Sources.” Journal of Social Structure 23 (2): 1–18.

Bernard, H. Russell. 2018. Research Methods in Anthropology: Qualitative and Quantitative Approaches. 6th ed. Lanham, MD: Rowman & Littlefield.

Braun, Virginia, and Victoria Clarke. 2006. “Using Thematic Analysis in Psychology.” Qualitative Research in Psychology 3 (2): 77–101.

Bryman, Alan. 2006. “Integrating Quantitative and Qualitative Research: How Is It Done?” Qualitative Research 6 (1): 97–113.

Burt, Ronald S. 1992. Structural Holes: The Social Structure of Competition. Cambridge, MA: Harvard University Press.

Byambabaatar, I., and Emily T. Yeh. 2016. “Ephemeral ‘Communities’: Spatiality and Politics in Rangeland Interventions in Mongolia.” Development and Change 47 (4): 866–888.

Byambajav, D. 2010. “Informal and Formal Networks in Post-Socialism: A Synthetic Analysis of Access to Networks in Mongolia.” Journal of Contemporary Asia 40 (1): 43–64.

City Population. 2021. “Population Statistics of Uliastai City.” Accessed May 8, 2026. https://www.citypopulation.de.

Creswell, John W., and Vicki L. Plano Clark. 2018. Designing and Conducting Mixed Methods Research. 3rd ed. Thousand Oaks, CA: Sage.

Denzin, Norman K., and Yvonna S. Lincoln, eds. 2011. The SAGE Handbook of Qualitative Research. 4th ed. Thousand Oaks, CA: Sage.

Duque, R. L. 2010. “Catherine Kohler Riessman (2008). Narrative Methods for the Human Sciences.” Forum: Qualitative Social Research 11 (1). Berlin: Freie Universität Berlin.

Geertz, Clifford. 1973. The Interpretation of Cultures. New York: Basic Books.

Granovetter, Mark S. 1973. “The Strength of Weak Ties.” American Journal of Sociology 78 (6): 1360–1380.

Hammersley, Martyn, and Paul Atkinson. 2007. Ethnography: Principles in Practice. 3rd ed. London: Routledge.

Khentii Aimag Governor’s Office. 2023. “Regional Introduction and Statistics.” Accessed May 8, 2026. https://khentii.gov.mn.

Монгол Улсын Их Хурал. 2021. Хоршооны тухай хууль.

National Statistics Office of Mongolia. 2021. “Population of Mongolia by Region, Aimag, and Capital City.” Accessed May 8, 2026. https://1212.mn.

Redhead, Daniel. 2022. “Social Hierarchies and Social Networks in Humans.” Philosophical Transactions of the Royal Society B 377 (1845): 20200440.

Riessman, Catherine Kohler. 2008. Narrative Methods for the Human Sciences. Thousand Oaks, CA: Sage.

Scott, John. 2017. Social Network Analysis. 4th ed. Thousand Oaks, CA: Sage.

Snijders, Tom A. B. 2001. “The Statistical Evaluation of Social Network Dynamics.” Sociological Methodology 31 (1): 361–395.

Snijders, Tom A. B., G. G. van de Bunt, and Christian E. G. Steglich. 2010. “Introduction to Stochastic Actor-Based Models for Network Dynamics.” Social Networks 32 (1): 44–60.

Sneath, David. 1993. “Social Relations, Networks and Social Organisation in Post-Socialist Rural Mongolia.” Nomadic Peoples 33: 193–207.

Downloads

Published

2026-05-15

How to Cite

Батсүхийн, Ц. (2026). Чанарын ба тоон судалгаан дахь этнографийн үүрэг: Монгол дахь хээрийн судалгаа. Mongolian Anthropological Review, 2(1), 37–54. https://doi.org/10.22353/mar.202601.04