Монголчууд төртэй байсан уу?

Authors

  • П.Мягмар МУИС-ийн Түүхийн тэнхим

DOI:

https://doi.org/10.22353/mar.202501.07

Abstract

Дэлхийн түүхэнд нэгэн онцгой үзэгдэл байдаг. Хүн ам цөөн, малчин монголчууд XIII зуунд Азийн гүнээс цойлон гарч ирж, дэлхийд урьд байгаагүй том эзэнт гүрнийг байгуулжээ. 1930-аад онд Өрнөдөд бичигдсэн Монголын эзэнт гүрний тухай ном зохиолд “Татарын энх тайван” (Pax Tatarica) хэмээх нэршил үзэгдэх болсон бөгөөд энэ нь монголчуудын захиргаан дор Евразийн бүс нутагт энх тайван тогтсон эрин үе гэх утгаар хэрэглэгдэх болсон байна. Үүгээр нь Монголын эзэнт гүрнийг дэлхийн түүхийн тавцанд Ром (Pax Romana), Британи (Pax Britannica) зэрэг хамгийн агуу хэмээгдсэн эзэнт гүрнүүдтэй зэрэгцүүлэн тавих болжээ. Гэвч Өрнөдийн эрдэмтдийн хувьд, монголчууд эзэнт гүрэн байгуулсан нь түүхийн “этгээд тохиолдол” аж.

Downloads

Published

2025-09-22

How to Cite

П.Мягмар. (2025). Монголчууд төртэй байсан уу?. Mongolian Anthropological Review, 1(1), 95–104. https://doi.org/10.22353/mar.202501.07