Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал
Keywords:
Мал аж ахуйн хот, нутаг, сүрэг, өвөлжөө, Pastoral camp, Nutag, Herd, Winter SettlementAbstract
Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал нь мал өмчлөгч өрхөөс үүссэн мал аж ахуйн хот, малаас үүссэн сүрэг, газар ашиглалтаас үүссэн нутаг, товчоор хот-сүрэг-нутаг гэсэн зохион байгуулалтай байв. Мал аж ахуйн хот ба сүрэг нь байнгын суурин цэг өвөлжөөгөөр дамжуулан нутагтай уягдаж, иймээс Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал тус бүр нэг өвөлжөө эзэмшсэн мал аж ахуйн хотуудаас бүрэлдэн тогтож, тэрхүү мал аж ахуйн хотууд нь язгууртан, баян, дундаж, ядуу малчин зэрэг янз бүрийн өрхүүдээс бүрдэж байжээ. Энэ эдийн засгийн байгууллын үндэс суурьт бүх газрыг өмчлөгч, Монголын газар нутаг, гол ус, уул нурууд, газрын хэвлий, ой мод, усгүй цөл, зэлүүд газрын дээд эзэн – хаан, түүнийг төлөөлөн, түүний соёрхлын үндсэн дээр газрыг эзэмшигч засаг захиргааны нэгжүүд оршин байв. Монголын уламжлалт эдийн засгийн үндэс нь Евразийн нүүдлийн мал аж ахуйгаас онцлог ялгаатай, хүйтний улирлын нутгийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд үнэгүй, хугацаагүйгээр эзэмшүүлдэг, төрийн өмчийн газар дээр суурилсан нутаг эзэмших харилцаа байв.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.