Хятад хэмээх монгол нэрийн түүхэн үндэс

Authors

  • Намжилчойжил Алтантөгс Department of History, National University of Mongolia

Abstract

13-16-р зууны монгол хэлний сурвалжуудад “Хятад” хэмээх үг “Хятад”, “Хар хятад” гэсэн хоёр хэлбэртэй байна. 13-р зуунд “Хятад” гэдэг үгээр Алтан улсыг, харин “Хар хятад” гэдэг үгээр Хар кидан улс болон Алтан улсын кидан цэргүүдийг багтаан кидан угсаатныг ерөнхийд нь зааж байжээ. “Хятад” нь зөвхөн киданы олон тоо төдийгүй, Киданы эзэнт улсын үе буюу түүнээс ч өмнөх үед холбогдох монголчуудаас киданчуудыг нэрлэх оноосон нэр байв. Алтан улс байгуулагдсан үеэс эхлэн нэр шилжих үзэгдэл явагдаж, тус үгээр Алтан улсыг, харин жинхэнэ киданчуудыг “хар хятад” хэмээх үгээр заах болжээ. Мин улс байгуулагдсаны дараа монгол сурвалжуудад Мин улсыг “Хятад” хэмээн нэрлэж эхэлсэн бөгөөд ингэснээр тус нэр хоёр дахь удаа утга шилжин өөрчлөгдөж, “хятад” гэдэг үгээр хань угсаатны төр улс, газар нутаг, хүн ам, хэл соёлыг заадаг өнөөгийн утга анх бүрэлдэн тогтжээ.

Additional Files

Published

2022-02-01

How to Cite

Алтантөгс, Н. (2022). Хятад хэмээх монгол нэрийн түүхэн үндэс. Historia Mongolarum, 21, 15–28. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6818