Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал

Authors

Keywords:

Мал аж ахуйн хот, нутаг, сүрэг, өвөлжөө, Pastoral camp, Nutag, Herd, Winter Settlement

Abstract

Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал нь мал өмчлөгч өрхөөс үүссэн мал аж ахуйн хот, малаас үүссэн сүрэг, газар ашиглалтаас үүссэн нутаг, товчоор хот-сүрэг-нутаг гэсэн зохион байгуулалтай байв. Мал аж ахуйн хот ба сүрэг нь байнгын суурин цэг өвөлжөөгөөр дамжуулан нутагтай уягдаж, иймээс Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал тус бүр нэг өвөлжөө эзэмшсэн мал аж ахуйн хотуудаас бүрэлдэн тогтож, тэрхүү мал аж ахуйн хотууд нь язгууртан, баян, дундаж, ядуу малчин зэрэг янз бүрийн өрхүүдээс бүрдэж байжээ. Энэ эдийн засгийн байгууллын үндэс суурьт бүх газрыг өмчлөгч, Монголын газар нутаг, гол ус, уул нурууд, газрын хэвлий, ой мод, усгүй цөл, зэлүүд газрын дээд эзэн – хаан, түүнийг төлөөлөн, түүний соёрхлын үндсэн дээр газрыг эзэмшигч засаг захиргааны нэгжүүд оршин байв. Монголын уламжлалт эдийн засгийн үндэс нь Евразийн нүүдлийн мал аж ахуйгаас онцлог ялгаатай, хүйтний улирлын нутгийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд үнэгүй, хугацаагүйгээр эзэмшүүлдэг, төрийн өмчийн газар дээр суурилсан нутаг эзэмших харилцаа байв.

Additional Files

Published

2026-03-01

How to Cite

Алтантөгс, Н., & Дэлгэржаргал, П. (2026). Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал. Historia Mongolarum, 24, 5–60. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10619

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>