Түшмэлийн засаглал: Тайшийн хүчирхэгжилт
Abstract
XV зууны үеийн Монголын төрийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэж байсан Тайшийн талаар монгол сурвалжийн мэдээ харьцангуй бага юм. Монгол сурвалжийн мэдээг хятад сурвалжтай харьцуулах замаар тайшийн институтийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодруулах боломжтой. Монголын дотоод улс төрийн тэмцэл гүнзгийрч, их хааны эрх мэдэл суларсан нь түшмэдийн засаглал хүчирхэгжих нөхцөлийг бүрдүүлсэн ажээ. Алтан ургийн легитим эрхтэй хаан болон улс төрийн хүч нөлөө бүхий алтан ургийн бус ноён “тайши”-ийн эрх ашиг хоорондоо нэгдсэнээр “тайшийн институт” бүрэлдэн тогтох нөхцөл бүрдсэн. Монгол улсыг нэгтгэн захирах, бусад ноёдоо захиран барьж байх үүднээс хаан, тайши хоёрын эрх ашиг нэгдмэл байв. Монголын “Их хаан” болон “тайши”-ийн институт нь засаглалын асуудлаар хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг ч бие биенээ үгүйсгэх аргагүй, харилцан хамааралтай институт болж төлөвшсөн хэмээн үзэж байна.
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.