Цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн нягтшилыг сайжруулах арга
DOI:
https://doi.org/10.22353/mjeas.v1i01.916Keywords:
Integral Imaging Display, Point Light Source DisplayAbstract
Тусгай зориулалтын нүдний шилгүйгээр гурван хэмжээст (3D)-ээр үздэг нийлмэл дүрсэн дэлгэцийн нэг төрөл болох Цэгэн гэрэл үүсгэгч буюу Point Light Source (PLS) дэлгэцийг энгийн хэрэглээнд нэвтрүүлэхэд нэг цэгийн хэмжээ том буюу нягтшил бага, харагдах өнцөг бага зэрэг дутагдалтай. Энэхүү судалгааны ажлаар уламжлалт PLS дэлгэцийн нягтшилыг 3 дахин сайжруулсан шинэ аргыг танилцуулна. Нягтшилыг сайжруулахдаа уламжлалт PLS дэлгэц дээр нэмэлт гэрэл үүсгэгч ашигласан. Туршилтын үр дүнгээс харахад линз матрицын нэг элементар линзийн ард есөн цэгэн гэрэл (хэвтээ 3, босоо 3) үүсэж байгаа бөгөөд цэгэн гэрэл үүсгэгчдийн хоорондох зай 3 дахин багассан учраас уламжлалт PLS дэлгэцийн нягтшилыг 3 дахин сайжруулсан.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Mongolian Journal of Engineering and Applied Sciences
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.